Каролинска анагаах ухааны сургуульд байрлах Нобелийн хороо өнөөдөр 2025 оны “Физиологи ба анагаах ухааны Нобелийн шагнал”-ыг Мэри Э.Брунков, Фред Рамсделл, Шимон Сакагучи нарын “Захын дархлааны тэвчил”-ийн талаарх тэдний нээлтэд олгож буйгаа зарлалаа.
Тэдний судалгаа нь дархлаа тогтолцооны хамгаалах үүрэгтэй зохицуулагч Т эсүүдийг (regulatory T cells) илрүүлсэн бөгөөд дархлааны эсүүд өөрийн эс, эдийг таньж дайралтаас хамгаалдаг болохыг тайлбарласнаар хорт хавдар, аутоиммун өвчний эмчлэхэд түлхэц өгөхийн зэрэгцээ эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд ач тустай болохыг тогтоожээ.
Энэхүү нээлт нь дархлааны тогтолцооны зохицуулалтын талаарх шинжлэх ухааны ойлголтыг шинэ түвшинд хүргэж, хүний эрүүл мэндийг хамгаалах судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж Нобелийн хороо онцолж байна.
Эх сурвалж: The Nobel Assembly at Karolinska Institute



