Чуулган 2025 оны 10 сарын 04-нд Улаанбаатар хотноо амжилттай болж өнгөрлөө. АШУҮИС-ийн Эмнэлэг хариуцсан проректор, АШУ-ы доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш Д.Цэрэндагва, Интермед эмнэлэг, эмчилгээ эрхэлсэн орлогч захирал, Канад улсын Далхаусиэ их сургуулийн хүндэт доктор Э.Ундрах-Эрдэнэ, Монголын бие бялдар хөдөлгөөн заслын холбооны тэргүүн Х.Ариунаа нар мэндчилгээ дэвшүүллээ.
Тус чуулганы зочин илтгэгчээр ШУГТЭ-ийн сургалт, эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан дэд захирал, АУ-ы доктор, дэд профессор О.Батгэрэл, Дэлхийн Хөдөлгөөн заслын зүүний холбооны ерөнхийлөгч, АУ-ы доктор, профессор Керри Фунг, Хонконгийн Сэйнт Францис их сургуулийн профессор, АУ-ы доктор Арран Леүнг, Хонконгийн Политехникийн их сургуулийн Сэргээн засахын шинжлэх ухааны тэнхимийн профессор, АУ-ы доктор Арнолд Вон, Хонгконгийн их сургуулийн дэд профессор, АУ-ы доктор Так Кван, Сэйнт Францис их сургуулийн АУ-ы доктор Лау Сау, Сингапур улс, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүний нөөцийн хэлтсийн төлөөлөгч АУ-ы доктор Ёнг Лимин, БНХАУ, ӨМӨЗО-ы Анагаахын их сургуулийн эмнэлгийн Сэргээн засахын төвийн дарга, АУ-ы доктор, дэд профессор Нан ХайОү, Австрали улс, Күинсландын их сургуулийн Эрүүл мэнд ба сэргээн засахын шинжлэх ухааны сургуулийн профессор Алис Жонс тус тус оролцлоо.
АШУҮИС, Сувилахуйн сургууль, Гадаадын их сургуулиуд (Австрали, Хонконг, Хятад, Сингапур), төрийн бус байгууллага, нийгэмлэгүүд, улсын болон хувийн эмнэлгийн хөдөлгөөн засалчид, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, Архангай, Дундговь, Хөвсгөл, Ховд аймгийн ХБХБГ-ийн төлөөлөл зэрэг нийт 150 гаруй оролцогчид хамрагдлаа.
Чуулганы хүрээнд хурлын өмнөх 4 удаагийн эмнэлзүйн гардан сургалтуудыг зохион байгууллаа.









