ЭМНЭЛЗҮЙН УР ЧАДВАРТ СУУРИЛСАН СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

АШУҮИС-ийн АУС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимтэй хамтын ажиллагаатай Америкийн Нэгдсэн Улсын Бэйлэр Анагаах ухааны их сургуулийн харьяа Техасын хүүхдийн эмнэлгийн Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн профессорын баг, Өмнөд Иллинойсын Анагаахын ухааны сургуулийн Хүүхдийн тэнхимээс “Эмнэлзүйн ур чадварт суурилсан сургалт (Simulation based medical training)”-ыг АУС-ийн Ур чадварын төвд зохион байгуулах гэж байна. АШУҮИС-ийн багш, эмч нарыг энэхүү сургалтад оролцохыг урьж байна.

Сургалтанд оролцох багш, эмч нар 2025 оны 09-р сарын 29-ний дотор АУС-ийн Эмнэлзүйн ур чадварын төвийн мэргэжилтэн Э.Мөнхзаяатай (Munkhzaya.enkh@mnums.edu.mn; 85804400) холбогдож бүртгүүлнэ үү.

Хаана: АШУҮИС-ийн Зүүн кампус, АУС-ийн Эмнэлзүйн ур чадварын төв, 204-205 тоот

Хэзээ: 2025.10.01-нд 08:00-16:45