АШУҮИС-ийн Төв эмнэлэг, Монгол-Японы эмнэлэг, Нүүр ам судлалын төв эмнэлэг, Монгол анагаах ухааны төв эмнэлэг, Эмнэлзүйн молекул оношилгооны төвийн хамт олон “М Банк” Арена төвд “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2025” үзэсгэлэнд оролцож байна.
Энэхүү үзэсгэлэнг салбарын үйл ажиллагааг дэмжих, нэгдсэн асуудлыг хэлэлцэж, байгууллага аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг дэмжих, дэвшилтэт технологи, инновацилаг бүтээгдэхүүнийг ард иргэдэд таниулан сурталчлах зорилготойгоор жил бүр Эрүүл мэндийн яам, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас уламжлан зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагууд, дотоод гадаадын үйлдвэрлэгчид, эм эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлэгчид, сургалт судалгааны байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, дистрибютер компаниуд оролцдог билээ.
“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2025” арга хэмжээ нь 26-28 өдрүүдэд үргэлжлэн явагдах тул Эрхэм багш, эмч, ажиллагсад та бүхэн экспод хүрэлцэн очиж сонирхон, амралтын өдрүүдээ ая тухтай өнгөрөөгөөрэй.


















