ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театртай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, сургалт, судалгааны ажил зохион байгуулах, эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах болон соёл урлагийг түгээн дэлгэрүүлэх, багш, ажилтан, оюутан залуучуудад соёл урлагаар дамжуулан гоо зүйн мэдлэг олгох, эх оронч сэтгэлгээг хөгжүүлэх, авьяас, ур чадварыг дэмжих зорилготой юм.