АШУҮИС-ИЙН РЕЗИДЕНТ ЭМЧ НАРЫН 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СПОРТЫН 4 ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ АВАРГУУДАА ШАЛГАРУУЛЛАА

Резидент эмч нарын 2024-2025 оны хичээлийн жилийн спортын 4 төрөлтийн тэмцээн 2025 оны 06 сарын 27-28 ны өдрүүдэд Резидент эмч нарын багаар ажиллах чадавхийг хөгжүүлэх, спортоор хичээллэх сонирхолыг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, харилцан суралцах зорилгын хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт 37 мэргэшлийн чиглэлээр суралцаж байгаа резидент эмч нар 8 баг болон сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, дартс гэсэн 4 төрөлтөөр аваргын төлөө өөрсдийн хурд хүч, авъяас чадвараа сорьж өрсөлдлөө. Хоёр өдөр үргэлжилсэн тэмцээнд нийлбэр дүнгэээрээ:

Тэргүүн байранд: Чих хамар хоолой судлал, Нүд судлал, арьс судлал, анатомийн эмгэг судлалын хамтарсан баг Шилжин явах цом, Өргөмжлөл, мөнгөн шагнал

Дэд тэргүүн байранд: Нүүр амны гажиг засал судлал, нүүр амны согог засал судлал хамтарсан баг Өргөмжлөл, мөнгөн шагнал

Гутгаар байранд: Мэс засал судлал, шүүхийн анагаах ухаан судлал, эмнэлзүйн эмгэг судлал, эрчимт эмчилгээ судлал, яаралтай тусламж судлалын хамтарсан баг Өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.

Энэ жилийн тэмцээн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор жил бүрийн зургаадугаар сарын сүүлчийн долоо хоногт зохион байгуулагддаг 89 дэхь жилийн Монголын “Тамирчдын өдөр”-тэй давхцаж байгаагаараа онцлог байлаа. Тив, дэлхий, олон улсын тэмцээнд оролцож, эх орныхоо нэрийг мандуулан, төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот төрийн далбаагаа мандуулж явсан үе үеийн тамирчдын медалиараа гангарсан, Резидент эмч нарын маань баг болон эвлэлдэн нэгдсэн, хурд, эрч хүч, авъяас чадвараа уралдуулсан тамирчдын өдөр болон өнгөрлөө.