АШУҮИС-ийн удирдлагууд, Анагаах Ухааны Сургуулийн Англи хэлээр Хүний их эмч бэлтгэх хөтөлбөрийн координатор багш, арга зүйч, мэргэжилтнүүд БНСУ-д IEEA байгууллагатай хамтарсан туршлага солилцох сургалт, семинарт хамрагдлаа.
Сургалт, семинарын хүрээнд БНСУ-ын Хьюндай эмнэлэг, Чунг-Нам, Чунг-Анг их сургуулийн Эмнэлзүйн ур чадварын төвийн сургалтын орчин, лекц-семинарын танхимын зохион байгуулалт, сорилын сан бүхий лаборатори, төлөвлөгдсөн зорилгот ур чадварын шалгалтын зохион байгуулалт зэрэгтэй танилцав. Түүнчлэн тус сургуулийн оюутнуудын эмнэлзүйн дадлага хийх туршлагаас хуваалцаж, англи хэлээр хүний их эмч бэлтгэх сургалтын хөтөлбөрийн оюутнуудыг дээрх их сургуулийн эмнэлгүүдэд дадлага хийлгэхээр тогтлоо.
• Англи хэлээр Хүний их эмч бэлтгэх хөтөлбөрийн оюутнуудыг БНСУ-д эмнэлзүйн дадлагад хамруулах боломжийг өргөжүүлэх;
• Багш, ажилтны солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх;
• Хамтарсан судалгаа, семинар, сургалт зохион байгуулах чиглэлээр хамтын ажиллагааг цаашид өргөжүүлнэ.
Дашрамд дурдахад БНСУ-ын Чунг-Анг их сургуулийн Хьюндэй эмнэлэгт 2024 онд АШУҮИС-ийн Англи хэлээр Хүний их бэлтгэх хөтөлбөрийн 4, 5 дугаар дамжааны нийт 20 оюутан зуны дадлага хийж байсан бол энэ онд нийт 23 оюутан дадлага хийхээр боллоо. Цаашид БНСУ-д урт болон богино хугацааны дадлага хийх оюутнуудыг тоог нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна.




