АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД АМЬСГАЛ, ЗҮРХ СУДАСНЫ ЭМГЭГИЙН ХАМ ШИНЖИЙН ЯЛГАН ОНОШИЛГОО, МЕНЕЖМЕНТ СЭДЭВТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

БНСУ-ын КОЙКА болон “Рафаэл Интернэйшнл” ТББ-ын санхүүжилт, дэмжлэгтэйгээр АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Өрхийн анагаах ухааны тэнхимийн багш нар “Улаанбаатар хотын ӨЭМТ-ийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж байна.

Тус төслийн хүрээнд анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, өрхийн эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулах зорилгоор эмнэлзүйн ур чадвар олгох 8 сэдэвт онолын цахим хичээл зохион байгуулсан бөгөөд энэхүү сургалтын үргэлжлэл болгон Баянзүрх, Сүхбаатар, Багануур дүүргийн ӨЭМТ-ийн эмч нарт эхний дадлага хичээлүүдийг амжилттай явууллаа.