ДОТООД ШҮҮРЭЛ, ЧИХРИЙН ШИЖИНГИЙН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АШУҮИС-ийн АУС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхим, Монголын Диабетын Холбоо хамтран зохион байгуулсан Ulaanbaatar International Congress of Endocrinology and Diabetes (UICED-2025) Олон улсын эрдэм шинжилгээний хурал 2025 оны 05 сарын 22-23 өдрүүдэд 8дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Тус хурлын нээлтэд АШУҮИС-ийн АУС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхимийн профессор, Монголын Чихрийн Шижингийн Холбооны Тэргүүн АУ-ны доктор, профессор Х.Алтайсайхан үг хэлэв.

Хурлын зочин илтгэгчээр АУ-ны доктор П.Бат-Ирээдүй уригдан “Learning curve of BTN thermal ablation” сэдвээр сонирхолтой илтгэл хэлэлцүүлэв. Тус эрдэм шинжилгээний хуралд хот, хөдөөгийн нийт 125 дотоод шүүрэл судлаач эмч мэргэжилтнүүд, мөн цахим дамжуулалтаар нийт 136 эмч, судлаачид оролцсон.

Хурлын үеэр Diabetes comorbidies and complications, Diabetes and Hypercoagulation, Diabetic foot complication, Pregnancy and Metabolic disorders сэдэвт symposium-ууд явагдаж нийт 18 лекц, судалгааны ажил, эмнэлзүйн тохиолдлууд танилцуулагдлаа.

Хурлын удирдагчдаар:

-АШУҮИС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхимийн профессор АУ-ны доктор, профессор Х.Алтайсайхан

-АШУҮИС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхимийн профессор АУ-ны доктор, дэд профессор С.Сайнбилэг

-АШУҮИС-ийн Зүрх судлалын тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор, профессор Ө.Цолмон

-АШУҮИС-ийн Цус судлалын тэнхимийн багш АУ-ны доктор, дэд профессор А.Отгонбат

-АШУҮИС-ийн Гэмтэл согог судлалын тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор, дэд профессор Л.Наранбат нар ажиллав.

Түүнчлэн тус хуралд:

-АШУҮИС-ийн Цус судлалын тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор, профессор Ц.Одгэрэл /Diabetes and Hypercoagulation/

-Япон улсын Киото эмнэлгийн /Kyoto Medical Center/ профессор Shigeo Kono /Diabetic foot problems in Asia/ сэдвүүдээр цахим лекц уншиж танилцууллаа.

Мөн “Research Methodology” сэдэвт master class сургалтыг АШУҮИС-ийн АУС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор, дэд профессор Б.Оюунтөгс удирдан явуулсан нь оролцогчдын сонирхлыг татав.

Эрдэм шинжилгээний хурлын хүрээнд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Дотоод шүүрэл судлалын тасгийн эрхлэгч АУ-ны магистр Ш.Янжмаа “Шилдэг эмч”-ээр шалгарав.

Хурлын үеэр тусламж, үйлчилгээний чанар, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнөж, оролцогч бүр өөрийн санал бодлоо хуваалцсан нь цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох чухал алхам болов.

UICED-2025 хурал нь Монгол Улсад дотоод шүүрэл, чихрийн шижингийн тусламж үйлчилгээг сайжруулах, судалгааны ажлыг дэмжих, үндэсний болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, өндөр түвшний эрдэм шинжилгээний хурал болж өнгөрлөө.