АШУҮИС-ИЙН РЕКТОРЫН НЭРЭМЖИТ СУДАЛГААНЫ ТЭТГЭЛГИЙН ГЭРЭЭГ БАЙГУУЛЛАА

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль нь жил бүр Ректорын нэрэмжит судалгааны тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, шалгарсан суралцагчидтай гэрээ байгуулан тэтгэлэг олгодог уламжлалтай.

2024–2025 оны хичээлийн жилийн хүрээнд пост доктор 1, докторант 10, магистрант 6 нийт 17 судлаачийг сонгон шалгаруулж, тэдний эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх болон судалгаа, шинжилгээний ажлын бусад зардлыг санхүүжүүлэх гэрээг байгууллаа.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн нийт суралцагчиддаа халуун баяр хүргэж, цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь амжилт хүсье.