АШУҮИС болон Япон улсын International University of Health and Welfare буюу Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын олон улсын их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд тус сургуулийн Хүний их эмчийн ангийн төгсөх дамжааны 3 оюутан АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуульд 1-2 сарын хугацаатай эмнэлзүйн дадлага хийн суралцаж байна.
Оюутнууд АШУҮИС-ийн АУС-ийн багш нарын удирдлаган дор мэс засал, эмнэлзүйн эмгэг судлал, эх барих эмэгтэйчүүд судлал, дотрын анагаахын чиглэлээр сургалтанд хамрагдахаас гадна АУС-ийн зохион байгуулсан англи хэлээрх Олон улсын оюутны эрдэм шинжилгээний хуралд модератор болон илтгэгчээр оролцож туршлага хуваалцлаа.



