АШУҮИС-ИЙН МОНГОЛ ЯПОНЫ ЭМНЭЛГИЙН “СУВИЛАХУЙН ЭРДМИЙН ЧУУЛГАН IV”-ИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн “Сувилахуйн эрдмийн чуулган IV” хуралдааныг 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Хуралдаанд АШУҮИС-ийн ректор, АУ-ы доктор, профессор Б.Дамдиндорж, Монгол Японы эмнэлгийн захирал, АУ-ы доктор П.Баясгалан, Монгол Японы эмнэлгийн Чанар аюулгүй байдал эрхэлсэн дэд захирал Б.Болортуяа, Сувилахуйн сургуулийн СУ-ы доктор, дэд профессор Д.Солонго, АУ-ы доктор Л.Одгэрэл нар оролцож, Монгол Японы эмнэлгийн сувилагч нарт хүндэтгэл үзүүлж, шагнал гардуулав.

Энэ удаагийн хуралдаанаар нийт 11 илтгэл хэлэлцүүлэгдснээс 1-р байрт ЭЭТ-ийн сувилагч А.Даариймаа нарын “Сувилагч нарын шээлгүүрийн талаарх мэдлэг, хандлагыг үнэлэх нь – МЯЭ-ийн жишээн дээр” сэдэвт илтгэл, 2-р байрт Амбулаторийн сувилагч Э.Буманбаяр нарын “МЯЭ-ийн Нүдний кабинетаар үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдийн нүдний дусаалга хэрэглэх мэдлэг дадлыг үнэлсэн нь” сэдэвт илтгэл шалгарав.

Сувилагч нартаа цаашдын судалгааны ажилд амжилт хүсье.