Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Игавахара Масарү 2025 оны 5 сарын 8-ны өдөр АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж болон АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн захирал П.Баясгалан нарыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын үеэр АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт ЖАЙКА олон улсын байгуулагын техникийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн менежмент, эмнэлгийн мэргэжилтний сургалтын үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл”-ийн талаар болон эмнэлгийн үйл ажиллагаа, эмч, эмнэлгийн мэргэжилтнийг чадавхжуулах тасралтгүй сургалтын явц, цаашдын хамтын ажиллагааны тухай санал солилцлоо.

Элчин сайд Игавахара Масарү АУ-ны Доктор П.Баясгаланг АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн захирлаар томилогдсонд баяр хүргэж, их сургуулийн эмнэлгийн үйл ажиллагааг амжилттай өргөжүүлж, хөгжүүлэн ажиллахыг захиж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.