Нүүр амны гажиг заслын үндсэн мэргэшлээр суралцаж буй резидентүүд болон нүүр амны гажиг заслын эмч нарт АШУҮИС-ийн зочин профессор, Мейка Их сургуулийн Нүүр Амны Гажиг Заслын тэнхимийн профессор Наото Суда 2025 оны 4 сарын 20, 21-ны өдрүүдэд онол, гардан хосолсон 2 өдрийн сургалтыг дараах чиглэлүүдээр явууллаа.
Үүнд:
1. Ортогнатик эмчилгээний үндсэн ойлголт
2. Шүд авалтгүй тохиолдлууд
3. Нүүр амны гажиг заслын эмчилгээний хүндийн зэргийн үнэлгээний арга.
Энэ жил 10 дах удаагийн сургалтаа зохион байгуулж байгаад АШУҮИС-ийн НАСС-иас Профессор Суда багшдаа гүн талархалаа илэрхийлж байна.


