Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Япон улсын Эрүүл Мэнд, Нийгмийн Халамжийн Олон Улсын Их Сургуулийн хамтын ажиллагааны 10 жилийн ойн босгон дээр АШУҮИС-иас суралцсан Г.ТӨМӨРЖИН, Т.ТИЛЕУБЕК нар Эрүүл мэнд, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн хүний их эмчийн бакалавр, дотрын резидентийн сургалтаа амжилттай суралцаж дүүргэсэн анхны Монгол оюутнууд болж эх орон, төрөлх сургуульдаа төрөлжсөн нарийн мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцахаар ирсэнд нь халуун баяр хүргэе.
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Ректор Б.Дамдиндорж шилдэг төгсөгч нараа 2025 оны 04 сарын 29-ний өдөр хүлээн авч уулзан, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах их үйлсэд нь амжилт хүслээ.
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Япон улсын Эрүүл Мэнд, Нийгмийн Халамжийн Олон Улсын Их Сургуулийн хамтын ажиллагаа улам өргөжин тэлж өдгөө тус сургуулийн төгсөлтийн өмнөх сургалтад Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиас 23 оюутан Хүний их эмчийн мэргэжлээр, 100 хувийн тэтгэлгээр амжилттай суралцаж байна.
