УЛАМЖЛАЛТ АНАГААХЫН СУВИЛАГЧ МЭРГЭЖЛИЙН ОЮУТНУУД ДАДЛАГАА АМЖИЛТТАЙ ХИЙГЭЭД ИРЛЭЭ

АШУҮИС ийн Сувилахуйн сургуулийн Уламжлалт анагаахын сувилагч мэргэжлийн 2-р дамжааны оюутнууд 2025 оны 04 сарын 15-наас 25-ны өдрүүдэд БНХАУ-ын Өвөр Монголын Олон улсын Монгол эмнэлгийн хороонд технологийн дадлагаа хийлээ.

Тус эмнэлэг нь Монгол анагаах ухааны чиглэлээр голлон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг бөгөөд тархи, цул, сав эрхтний төрөлжсөн 12 тасаг, Уламжлалт анагаахын сувилахуйн төрөлжсөн үүдэн эмнэлэгт уламжлалтын сувилахуйн 56 төрлийн эрүүл мэндийн тусламж үзүүлдэг байна.

Оюутнууд тасгийн үйл ажиллагаатай танилцан, гардан үйлдлийг дадлагын хугацаанд ахлах сувилагчийг дагалдан биечлэн хийж ур чадвар эзэмшихийн зэрэгцээ тэдгээр гардан үйлдлийн онолын мэдлэгийг тус эмнэлгийн тэргүүлэх дэстэй ахлах сувилагч нараар заалган идэвхи чармайлттай оролцов.

Дадлагыг Бие бялдар судлалын тэнхимийн багш, АУ-ы доктор Г.Оргилбаяр удирдаж, оюутнуудын хамт амжилттай удирдлаа.