“ДУСАЛ ЦУС – ДҮҮРЭН АМЬДРАЛ” АЯН МУБИС-Д АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн санаачилсан “Оюутны хөгжил” хөтөлбөрийн “Эх оронч оюутан” дэд хөтөлбөрийн хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран хэрэгжүүлж буй “Дусал цус – Дүүрэн амьдрал” хүмүүнлэгийн аян дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.

Цус цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх, оюутан залуусын дунд цусаа өгөхийн ач холбогдлыг сурталчлан таниулж, хүмүүнлэг, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй аяны шилжин явах цом, талархлын дэвтрийг Шинжлэг Ухаан Технологийн Их Сургуулиас хүлээн авч 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын Боловсролын Их Сургуульд шилжүүллээ.

Энэхүү хүмүүнлэгийн үйлсэд идэвхтэй оролцож, сэтгэлийн дэм хайрлаж буй нийт багш, ажилчид, оюутан залуустаа гүн талархал илэрхийлье.

Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээе!