Эрүүл мэнд ба Сувилахуйн салбар хуралдаанд нийт 62 илтгэл ирснээс, Эрдмийн зөвлөлийн гишүүдийн тавьсан онооны дагуу шилдэг 22 илтгэлийг шалгаруулан, эхний 14 илтгэлийг аман хэлбэрээр, дараагийн 8 илтгэлийг ханын илтгэлийн төрлөөр хэлэлцүүллээ.
Судлаач оюутан-2025 Сувилахуйн салбар хуралдаанд судлаач Н.Зууннаст нарын “Уурхайчдын нойрны чанарт нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа”, Б.Оюунбилэг нарын “Чихрийн шижинтэй үйлчлүүлэгчдийн амьдралын чанар, сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хоорондын хамаарлыг судалсан нь”, Б. Солонго, Х. Оюунгэрэл, Г. Энхсаруул, Д. Долгорсүрэн нарын “Мэргэжил хоорондын боловсрол” олон улсын сургалтын туршлагаас суралцсан үр дүнгээс танилцуулж, зочин илтгэгчдээр уригдан оролцсон байна.
Аман илтгэлийн төрлөөр тэргүүн байранд “Сагсан бөмбөгийн мэргэжлийн тамирчдад кинесио наалтны тэнцвэрт үзүүлэх нөлөөг үнэлсэн нь” Б.Аманда, Д.Ундармаа, А.Цэлмүүнтуул, Г.Намуун, Б.Янжинсүрэн, нарын судалгаа, дэд байранд “Улсын гуравдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн Эрүүл мэндийн цагаан толгойн (health literacy) мэдлэгийг үнэлэх нь” Ж.Ундармаа, Б.Анударь, Д.Солонго нарын судалгаа, гутгаар байранд “Сувилахуйн оюутнуудын аз жаргал ба амжилт хоорондын хамаарлыг судлах нь” О.Анужин, Б.Алтанбагана, С.Дүүриймаа, Д.Хулан нарын судалгаа, тусгай байранд 11 судалгааны багийг шалгаруулан, өргөмжлөл, Захирлын нэрэмжит шагнал болон ивээн тэтгэгч байгууллагын гарын бэлгээр шагнаж урамшууллаа.
Ханын илтгэлийн төрлөөр тэргүүн байранд “Оюутнуудын өөрийгөө таньж мэдэх болон харилцааны ур чадварын түвшинг үнэлсэн үр дүн” Б.Жинжиймаа, Г.Давааням, А.Бямбасүрэн, М.Анар, Б.Мөнхтуяа, Г.Ганхуяг нарын судалгаа, дэд байранд “Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын гар угаалтын судалгаа” Н.Долгорсүрэн, Б.Өлзийням, Б.Буяндэлгэр, Э.Мөнгөнтуул нарын судалгаа, гутгаар байранд “Сургуулийн насны хүүхдийн нойрны чанар” М.Энхзул, Х.Жавхлан, Л. Хишигдэлгэр нарын судалгаа, тусгай байранд 5 судалгааны багийг шалгаруулан мөн өргөмжлөл, Захирлын нэрэмжит шагнал болон ивээн тэтгэгч байгууллагын гарын бэлгийг хүртлээ.
Хурлын шүүгчээр ажилласан СУ-ы доктор П.Цэцэгмаа, АУ-ы доктор С. Цэндсүрэн, АУ-ы доктор М.Энхтөгөлдөр багш нартаа болон амжилттай зохион байгуулсан ажлын хэсэг, оюутны клубын судлаач оюутнууддаа Сургуулийн удирдлага, хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Хурлын үйл ажиллагааг Монгол Хьюндай эмнэлэг, ХСҮТ, Сочигел эмнэлэг, Гедеон Рихтер эмийн компани, УНТЭ, Итгэл Ой ХХК зэрэг байгууллагууд ивээн тэтгэж, оюутны шагналт байранд гарын бэлэг гардуулан, хамтран ажилласанд БАЯРЛАЛАА.





