“СУДЛAAЧ ОЮУТAН 2025” ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН АНГЛИ ХЭЛ ДЭЭРХ ЭМНЭЛЗҮЙН АНАГААХ УХААНЫ САЛБАР ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АШУҮИС-ийн Анагаах Ухааны сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Судлаач оюутан” Олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурлын англи хэл дээрх ЭМНЭЛЗҮЙН АНАГААХ УХААНЫ салбар хуралдаан 2025 оны 04 сарын 08-ний өдөр АШУҮИС-ийн Оюутны соёлын төвд амжилттай зохион байгуулагдлаа.

АШУҮИС-ийн Оюутны Хөгжил Удирдлагын Газрын Дарга АУ-ны доктор, дэд профессор Д.Оюунбилэг оюутан судлаачид болон хурлын үйл ажиллагаанд амжилт хүсч мэндчилгээ дэвшүүлж хурлыг нээв.

“Судлаач оюутан 2025” ОЭШХурлын англи хэл дээрх эмнэлзүйн салбар хуралдаанд:

Зочин илтгэгчээр

Chevening-ийн тэтгэлэгч илтгэгч Б.Баярбаатар “FROM LOCAL ASPIRATIONS TO GLOBAL IMPACT: MY JOURNEY THROUGH CHEVENING, RESEARCH, AND PROFESSIONAL GROWTH”

“Судлаач оюутан 2024” ОЭШХурлын Тэргүүн байрны илтгэгч AУС-635 хэсгийн оюутан Ж.Гаамаа “ASSESING THE RELATION BETWEEN POST-COVID-19 SYNDROME AND SEVERITY OF COVID-19 INJECTION” сэдэвт илтгэл тус тус танилцуулав.

2 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү олон улсын оюутны эрдэм шинжилгээний хуралд

АНУ-ын Ютагийн их сургуулийн оюутан Leif Sorenson,

Английн Кэмбриджийн их сургуулийн оюутан R.Gamage,

Япон улсын International University of Health and Welfare их сургуулийн оюутан М.Янжиндулам,

ОХУ-ын Иркутскийн Анагаах Ухааны сургуулийн оюутан Dorzhieva M., Kovalev AM. нар оролцож илтгэл тавьсан нь онцлог байлаа.

Уг хуралдаанд нийт 20 гаруй оюутан судлаачид Aнгли хэлээрх бүтээлээ ирүүлснээс II шатны сонгон шалгаруулалтанд 15 аман илтгэл, 10 ханын илтгэлийг хэлэлцүүлж шилдгүүдээ тодрууллаа.

Хурлын шүүгчдээр – АШУ-ы доктор, профессор О.Сэргэлэн, АУ-ны доктор, дэд профессор Б.Оюунтөгс, АУ-ны доктор Ш.Тунгалагтамир нар ажиллав.

Хурлын даргаар – АУ-ны доктор, A.Тунгалагсувд, АУС-ийн Англи хэлээр хүний их эмч бэлтгэх хөтөлбөрийн оюутан Гаамаа, АУ-ны доктор Д.Түвшинжаргал, Япон улсын International University of Health and Welfare их сургуулийн оюутан Sato Daisuke, АУ-ны доктор О.Зэсэмдорж, АУС-ийн Англи хэлээр хүний их эмч бэлтгэх хөтөлбөрийн оюутан Hyojun Ha нар ажиллалаа.

Аман илтгэлийн төрөлд:

1.Тэргүүн байр – Б.Дэлгэрмаа нарын “ANALYZING THE IMPACT OF CISPLATIN-INDUCED TOXICITY ON BODY WEIGHT AND THE ESTROUS CYCLE LENGTH DISRUPTION IN FEMALE MICE ” сэдэвт бүтээлээр шалгарч өргөмжлөл, АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлгийн захирлын нэрэмжит шагнал 500 000 төгрөг, спонсор байгууллагын шагнал

2.Дэд байр – П.Aриун-Эрдэнэ нарын “ASSOCIATIONS OF THE TRIGLYCERIDE-GLUCOSE INDEX AND ATHEROGENIC INDEX OF PLASMA AS PREDICTORS OF CARDIOVASCULAR EVENTS RISK IN DIFFERENT GLUCOSE METABOLIC STATES” сэдэвт бүтээлээр шалгарч өргөмжлөл, 400 000 төгрөг, спонсор байгууллагын шагнал

3.Гутгаар байр – Б.Баярмаа нарын “ASSOCIATION BETWEEN DEPRESSION AND DRY EYE DISEASE AMONG OFFICE WORKERS AND RESIDENT DOCTORS” сэдэвт бүтээлээр шалгарч өргөмжлөл, 300 000 төгрөг, спонсор байгууллагын шагнал

Ханын илтгэлийн төрөлд:

Тэргүүн байрыг Э.Aгиймаа нарын “C-REACTIVE PROTEIN IN STROKE: PROGNOSTIC IMPLICATIONS” сэдэвт бүтээл шалгарч өргөмжлөл, 100 000 төгрөг, спонсор байгууллагын шагнал хүртлээ.

АШУҮИС-ийн АУС-ийн “ШИЛДЭГ СУДЛAAЧ ОЮУТAН”-аар:

Англи хэлээр Хүний их эмч бэлтгэх хөтөлбөрийн V дамжааны оюутан Ц.Солонго шалгарч АУС-ийн захирлын нэрэмжит шагнал 1 000 000 төгрөгний шагналын эзэн боллоо.

Мөн хурлын үеэр АУС-ийн багш нарын ном, сурах бичгүүдийг 20% хөнгөлөлттэй үнээр худалдаалж оюутан залуусдаа бэлэг барилаа.