“Судлаач оюутан – 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын Нийгмийн эрүүл мэндийн салбар хуралдаан 2025 оны 04-р сарын 08-ны өдөр зохион байгуулагдаж, 200 гаруй оюутан судлаачдын 65 бүтээл ирүүлснээс шилдэг аман 12, шилдэг ханын 12 илтгэл шалгарч тус хуралдаанд хэлэлцүүлж шилдэг бүтээлээ шалгарууллаа.
Аман илтгэлд
– Тэргүүн байранд М.Сугармаа нарын “Улаанбаатар хотын ус дамжуулах шугам хоолойн зэв болон хүний эрүүл мэндийн байдал”
– Дэд байранд М.Хонгорзул нарын “Усанд агуулагдаж буй фторидын агууламж ба хүн амын шүдний өвчлөлийн байдалд тулгуурлан шүдний оо-ны зөв хэрэглээг судлах”
– Гутгаар байранд В.Ууганчимэг нарын Орон сууцны агаарт хөө тортог хэмжигчийг туршиж судалсан дүн” сэдэвт илтгэлүүд шалгарлаа.
Ханын илтгэлийн төрөлд
– Тэргүүн байранд Т.Маралмаа нарын “Олон нийтийн сүлжээнд нөлөөлөгчдийн нийтэлсэн хоол зүйн талаарх зарим мэдээллийн баталгаат байдлыг судалсан дүн”
– Дэд байранд Б.Ирмүүн нарын “Агаарын бохирдол, температурын өөрчлөлт нь амиа хорлолтын тохиолдолд үзүүлэх нөлөө”
– Гутгаар байранд Б.Уатгүль нарын “Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын ажилтны ажлаас гарах бодол түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйл” сэдэвт бүтээл тус тус шалгарлаа.
Үдээс хойш АШУҮИС-ийн нэгдсэн хуралдаанд 7 салбар хуралдааны 2099 судлаач оюутны 349 бүтээлээс шалгарсан 48 шилдэг илтгэлийг хэлэлцүүлэн шилдэг аман илтгэл, шилдэг ханын илтгэлийг шалгаруулахад НЭМС-ийн салбар хуралдаанаас шалгарсан дээрх бүтээлүүдээс аман илтгэлээр М.Хонгорзул, М.Сугармаа нарын бүтээл 2-р байр, ханын илтгэлээр М.Сэргэлэн нарын бүтээл 3-р байрыг эзэлж бахархам амжилт гаргалаа.
Нийт судлаач оюутнууд, судалгааны багийнханд баяр хүргэж, эрдэм судлалын ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. Хурлыг амжилттай зохион байгуулсан ажлын хэсгийн багш нар, НЭМС-ийн Оюутны Зөвлөл, ОХУГ-ын хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.



