АШУҮИС-ИЙН “СУДЛААЧ ОЮУТАН-2025” ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ САЛБАР ХУРАЛДААН 2025 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 08-НЫ ӨДӨР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Жил болгон зохион байгуулагддаг СУДЛААЧ ОЮУТАН 2025 Олон улсын хурлын МУ-ын гавьяат багш, АУ-ны доктор, профессор Н.Төмөрбаатарын нэрэмжит Уламжлалт анагаах ухааны салбар хуралдааны зорилго нь оюутнуудын судалгааны чадварыг хөгжүүлэх, шинжлэх ухаанд суурилсан сэтгэлгээ, арга зүйг төлөвшүүлэх, уламжлалт анагаах ухааныг орчин үеийн шинжлэх ухаантай уялдуулан хөгжүүлэх, нотолгоожуулах, эрдэм шинжилгээний ажилд идэвхтэй оролцох орчинг бүрдүүлэхэд оршиж байгаа юм.

Хурлыг МАУОУС-ийн, Зүү төөнө заслын тэнхимийн багш, АУ-ны доктор, дэд профессор Б.Лагшмаа нээж зочин илтгэгч нарыг танилцуулсан. Эхний зочин илтгэгч нь БНХАУ-ын Шанхай хотын Уламжлалт анагаах ухааны их сургуульд Уламжлалт анагаах ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан АУ-ны доктор Dahu Wang “Research progress of warm compresses in the treatment of meibomian gland dysfunction ” сэдвээр илтгэл тавьж, хоёр дахь зочин илтгэгч нь Японы Шова их сургуульд Зүү төөнө заслын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан АУ-ны доктор Ч.Оюунчимэг “Electroacupuncture inhibits cartilage degeneration in a rat KOA model by suppressing ADAMTS5 expression” сэдвээр сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүллээ.

Судлаач оюутан 2025-ын Уламжлалт анагаах ухааны салбар хуралдаанд ирүүлсэн илтгэлүүдээс АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, Био Анагаахын Сургууль болон Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн оюутнуудын шилдэг 11 аман илтгэл, 10 ханын илтгэл сонгогдож хурлын явцад хэлэлцүүлэгдсэн.

Оюутнууд уламжлалт анагаах ухааны онол, арга зүй, эмчилгээний үр нөлөөг нотлох, орчин үеийн шинжлэх ухаантай нэгдмэл байдлаар батлах зорилгыг дэвшүүлэн хийсэн олон сонирхолтой судалгааны ажлуудыг хэлэлцэж эрдэмтэн судлаач, оюутнуудад шинэ санаа, урам зориг өгсөн чухал үйл явдал боллоо. Уламжлалт анагаах ухааны салбар хуралдааны шүүгчээр ажилласан АУ-ны доктор, дэд профессор Ч.Батнайрамдал, АУ-ны доктор Г.Жаргалсайхан, АУ-ны доктор Б.Бурмаа нар нийт илтгэлүүд маш сонирхолтой, арга аргачлал сайтай, чанартай судалгааны ажлуудыг хэлэлцүүлсэн гэж үнэлж, илтгэгч нарыг шүүн дүгнэхэд амаргүй байсныг цохон тэмдэглэж байсан. Судлаач оюутнуудын илтгэлүүдийг дараах бадлаар дүгнэн байр эзлүүсэн байна.

АМАН ИЛТГЭЛИЙН ТӨРӨЛД:

ТЭРГҮҮН БАЙР: Х.Бүжинлхам, Д.Содчимэг, П.Халиун, У.Номин-Эрдэнэ, Б.Дандар, Э.Баярсайхан, С.Тэлмэн, Б.Цэрэнтогтох нарын “Дөрвөн шимтийн шөлний найрлагыг Монгол орны бүсчлэлийн хүрээнд харьцуулсан нь”

ДЭД БАЙР: Н.Даваажаргал, Э.Мөнгөнцэцэг, Б.Лагшмаа нарын “Зүү эмчилгээний суваг хэрдэс болон холбогч эдийн хальс хоорондын (deep fascia) холбоо хамаарлыг тодорхойлох”

ГУТГААР БАЙР: Ч.Чинхүсэл, Д.Пүрэвсанги, Г.Бадрах, Б.Батбаатар, Э.Дэлгэрэхзаяа, С.Цэндсүрэн, С.Доржбат, Б. Лодойсамбуу нарын “МАУОУС-ийн оюутнуудын төрөлх өвөрмөц чанарыг сэтгэл түгшил ба усны түвшинтэй холбон судалсан дүн” илтгэлүүд шалгарсан.

ХАНЫН ИЛТГЭЛИЙН ТӨРӨЛД:

ТЭРГҮҮН БАЙР: Б.Мөнхжаргал, Г.Ануужин, Ж.Байгалмаа нарын “Улаан лоолийн ургалтанд сүүн хүчлийн бактерийн нөлөөг тодорхойлсон дүн”

ДЭД БАЙР: С.Энх-Ундрал, З.Ангараг, М.Нандин-Эрдэнэ, А.Лосолсүрэн, С.Цэндсүрэн, С.Доржбат, Ж.Дэлгэрцэцэг, Б.Нямдэлгэр, Б.Лодойсамбуу нарын “Хувь хүний төрөлх өвөрмөц чанар ба буйлны үрэвслийн хамаарлыг судлах нь”

ГУТГААР БАЙР: Л.Мөнгөнтуул, Э.Санчир, М.Намуунзул, Ө.Пүрэвсүрэн, Б.Энхсайхан, Г.Мөнхзул, Nobuyoshi Kume, Р.Чонцолдулам нарын “Хүйтний шалтгаант мөрний бөгтөр байрлалд Жүдо бариа засал эмчилгээний нөлөөлөх үр дүн” илтгэлүүд тус тус шалгарлаа.

Судлаач оюутан 2025, Уламжлалт анагаах ухааны салбар хуралдааны хурлын дарга ШС-ын магистр А.Баасансүрэн, АУ-ны магистр Р.Чонцолдулам, УАИЭ-ийн 502-р хэсгийн оюутан Т.Тэлмэн, ЗТИЭ-ийн 303-р хэсгийн оюутан З.Ангараг нар, тус хурлын хөтлөгч УАИЭ-ийн 3-р дамжааны оюутан С.Бүжинлхам, ЗТИЭ-ийн 3-р дамжааны оюутан А.Лосолсүрэн, болон хурал зохион байгуулах ажлын хэсгийн багш, оюутан, хуралд хүрэлцэн ирсэн эрдэмтэн багш, судлаач оюутан та бүхэндээ цаашдын ажил үйлс, сургалт, эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсэж, гүн талархал илэрхийлье.