МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ, МАУА-ИЙН ГИШҮҮН, АШУ-Ы ДОКТОР, ПРОФЕССОР, АШУҮИС-ИЙН ХҮНДЭТ ДОКТОР ДОРЖХҮҮГИЙН АМГАЛАНБААТАР БАГШИЙН НЭРЭМЖИТ “АНАТОМИЙН ОЛИМПИАД-2025” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“АНАТОМИЙН ОЛИМПИАД-2025”-ыг 03 сарын 28-аас 04 сарын 12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Эхний шатанд 58 баг (232 оюутан) оролцож, хоёрдугаар шатанд 18 баг (72 оюутан) шалгарлаа.

Хоёрдугаар шат нь багийн мэндчилгээний бичлэг, ханын зурагт үзүүлэн, асуулт хариултын тэмцээн гэсэн 3 үеэр явагдаж шилдгүүд тодорлоо.

ТЭРГҮҮН байранд АСБД-133 хэсгийн оюутан М.Золзаяа ахлагчтай “Apex” баг (багийн гишүүд: АСБД-133 хэсгийн оюутан Б.Золжаргал, АСБД-133 хэсгийн оюутан Э.Гоомарал, АСБД-134 хэсгийн оюутан Н.Хишигбуян)

ДЭД байранд АСБД-117 хэсгийн оюутан Н.Батцэцэг ахлагчтай “Sky” баг (багийн гишүүд: АСБД-110 хэсгийн оюутан А.Төгөлдөр, АСБД-117 хэсгийн оюутан А.Сондор, АСБД-117 хэсгийн оюутан Б.Энэрэл)

ГУРАВДУГААР байранд АСБД-142 хэсгийн оюутан Н.Пүрэвдорж ахлагчтай “Z Bambino” баг (багийн гишүүд: АСБД-142 хэсгийн оюутан Н.Хандсүрэн, АСБД-142 хэсгийн оюутан Б.Намуунаа, АСБД-142 хэсгийн оюутан Х.Хулан)

АШУ-Ы ДОКТОР, ПРОФЕССОР Д.АМГАЛАНБААТАР багшийн НЭРЭМЖИТ шагналаар АСБД-109 хэсгийн оюутан Д.Хажидмаа ахлагчтай “Vitae Anatomica” баг (багийн гишүүд: АСБД-109 хэсгийн оюутан Э.Санжаа, АСБД-110 Ц.Ууганболд, АСБД-145 Э.Золбаяр) тус тус шалгарч батламж, мөнгөн шагнал хүртлээ.

Нийт оюутнууддаа эрдэм судлалын их үйлсэд нь улам их амжилт хүсье.

АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим