“ЭРДМИЙН ЧУУЛГАН -67” УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ САЛБАР ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Эрдмийн чуулган-67” Уламжлалт Анагаах Ухааны салбар хуралдааныг Монгол Уламжлалт Анагаах Ухааны Хүрээлэн, МАУОУС, МАУТЭ хамтран зохион байгууллаа.

Хурлын нээлтийн үйл ажиллагааг АШУҮИС-ийн ректор, АУ-ны доктор, профессор Б.Дамдиндорж, МАУОУС-ийн захирал, АУ-ны доктор, профессор Д.Цэнд-Аюуш нар нээж үг хэлэв.

Салбар хуралдаанд АШУҮИС, МАУТЭ, УАУТХ, Одь Тан ХХК, Монг-Эм, Ингэн тагш ХХК, Энх Уламжлалт Эмнэлэг, Монос Эм Судлалын Хүрээлэн, Уламжлалт Анагаах Ухаан Эмч Судлаачдын Нийгэмлэг, Монголын Нэгдмэл Анагаах Ухааны Нийгэмлэг зэрэг нийт 10 гаруй байгууллагын 150 гаруй зочид оролцлоо.

Монголын уламжлалт анагаах ухаан нь таван мянган жилийн түүхэн хөгжлийн замыг туулж ирэхдээ эмчлэх болон өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх олон янзын арга технологи, мэдлэг туршлагыг үүдэн бүтээж, шалган нотолж, хэрэглээнд нэвтрүүлэн, үеэс үед өвлөн уламжлуулж ирсэн. Түүний бий болгосон, амьдралаар шалгагдсан арга технологи, мэдлэг ухаан нь орчин цагийн шинжлэх ухаан, технологийн ололт амжилтаар улам баяжин төгөлдөржиж, анагаах ухааны бие даасан нэг салбар, монголчуудын тухайд нэг шинэ брэнд болон хөгжиж байна. Энэ удаагийн Эрдмийн чуулганы салбар хуралдаанд УАУ сурвалж судлал, онолын судалгаа, эмнэлзүй, уламжлалт эмийн жор, түүхий эдийн судалгаа, идээ ундаа эмчилгээ, засал эмчилгээ, боловсрол судлал, нетворк фармакологи, эмнэлзүйн тохиолдлын судалгаа зэрэг чиглэлээр нийт 75 гаруй бүтээл цугларснаас бид өнөөдөр аман илтгэл 15, ханын илтгэл 10, эмнэлзүйн 7 тохиолдол хэлэлцүүлсэн.

Зочин илтгэлээр:

Академич, М.Бямбасүрэн (Ургамал хамгаалалын хүрээлэнгийн захирал, ШУ-ны доктор, дэд профессор) ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ БА ПЕСТИЦИД

Ч.Батнайрамдал (МАУТЭ-ийн захирал, АУ-ны доктор, дэд профессор) АМЬТНЫ ГАРАЛТАЙ ЭМИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ” сэдэвт илтгэлийг тус тус танилцуулав.

Тэргүүн байр: Б.Цэрэнцоо (МУАУХүрээлэн, Инновац, жор судлалын секторын эрхлэгч) ТУРШИЛТЫН C57BL/6 ХУЛГАНАД ҮҮСГЭСЭН ХАВДРЫН ЭМГЭГ ЗАГВАРТ “ӨВСӨН ГУРВАН ХАЛУУН”-Ы ҮЗҮҮЛСЭН НӨЛӨӨ

Дэд байр: С.Сээсрэгдорж (МАУОУС, ДӨСТ-ийн профессор) СОРИГ БУМШИ, ЖҮДШИ ХОЁР СУРВАЛЖИД ХОТ МАНДЛЫН ТАЛААР БИЧСЭН ХЭСЭГТ ХИЙСЭН ХАРЬЦУУЛСАН ШИНЖЛЭЛ

Гутгаар байр: А.Ану (Уламжлалт Анагаах Ухаан, Технологийн Хүрээлэн) ЖҮР ҮР-4 ТАНГААС ГАРГАН АВСАН УУСДАГ МӨХЛӨГИЙН ЧИХРИЙН ШИЖИН 2 ХЭВ ШИНЖИЙН ЭМГЭГ ЗАГВАРТ ҮЗҮҮЛСЭН ЗАРИМ ҮР ДҮН

Судалгааны тусгай байр: Н.Оюунцэцэг (МАУОУС, Уламжлалт эмчилгээний тэнхимийн эрхлэгч) АРХИНД ДОНТОХ ЭМГЭГИЙН ҮЕД АЛКУРЕМОН УЛАМЖЛАЛТ ЭМИЙН ҮЗҮҮЛСЭН ЗАРИМ ҮР ДҮН

Эмнэлзүйн тохиолдол Тэргүүн байр: Б.Цэрэнтогтох (МАУТЭ-ийн дотрын тасаг)

ХАР ТУЛАЙ ӨВЧНИЙ МАХ, БҮЛХ, ШӨРМӨС, ЯСАНД ШУНАСАН ҮЕИЙН УЛАМЖЛАЛТ ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮН

Дэд байр: А.Хонгорболд (МАУТЭ-ийн зүүний тасаг) ВАРИКОЗ БУЮУ ХӨЛИЙН СУДАС БҮДҮҮРЭХ ЭМГЭГИЙН ҮЕД ГАЛ ЗҮҮ ЭМЧИЛГЭЭНИЙ НӨЛӨӨ

Гутгаар байр: Д.Ундармаа (МАУТЭ-ийн зүүний тасаг) МЕНЬЕРИЙН ӨВЧНИЙГ УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭМ, ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭГЭЭР ЭМЧИЛСЭН ЭМНЭЛЗҮЙН ТОХИОЛДОЛ

Эмнэлзүйн тохиолдлын тусгай байр: Ю.Оюунбилэг (МАУОУС-ийн ЗТЗ тэнхим) НҮД ХӨДӨЛГӨГЧ МЭДРЭЛ /N.OCULOMOTORIUS/-ИЙН СААЖИЛТЫН ЦАХИЛГААН ЗҮҮ ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮН

Мөн нийт 8 ханын илтгэл хэлэлцүүлснээс:

Тэргүүн байр: Suo Dun Fu (МАУОУС ДӨСТэнхим) ЭЛЭГНИЙ ФИБРОЗЫГ ГҮРГЭМ-13 ЭМЭЭР ЭМЧЛЭХЭД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨНИЙ QPCR ҮР ДҮН

Дэд байр: Wang pingping (МАУОУС. ЗТЗТэнхим) ХҮЗҮҮНИЙ АРХАГ ӨВДӨЛТИЙГ НАМДААХ ЗҮҮ БУЛАХ ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮН илтгэлүүд тус тус шалгарав.

Хурлын явцад уламжлалт болон орчин цагийн анагаах ухааны хөгжил, нэгдмэл анагаах ухааны үзэл баримтлал, ололт амжилт, тулгамдсан асуудалтай холбоотой олон чухал сэдвийг хэлэлцэн, цаашид хамтран ажиллах олон шинэ боломжийг нээж байна.

Эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагааг зохион байгуулсан эрдэмтэн, багш нар, хамтран ажиллаж буй ивээн тэтгэгч бүх байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, ирэх жилүүдээ илүү олон амжилт бүтээлийг хамтдаа бүтээх болно гэдэгт итгэл төгс байна.

Хурлын үйл ажиллагаанд Одь тан ХХК, Дэлхийн Монгол Эм Эмнэлгийн Холбоо, Ингэн тагш ХХК, Энх Уламжлалт Эмнэлэг, Эм Судлалын Хүрээлэн зэрэг байгууллагууд ивээн тэтгэгчээр оролцож судлаачдыг дэмжив.