“Эрдмийн чуулган 67” Сувилахуйн салбар хуралдааныг 2024.04.10-ны өдөр “Сувилахуй – Эх барихуй – Хөдөлгөөн засал – Хөдөлмөр засал” мэргэжлийн чиглэлийн Тусламж үйлчилгээ – судалгаа шинжилгээ” болон “Эрүүл мэнд, анагаах ухааны салбарын түүхэн хөгжил” салбар хуралдаантайгаар зохион байгуулж, нийт 4 зочин илтгэгч, 28 үндсэн илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд хурлын үйл ажиллагаанд нийт 100 гаран судлаач эрдэмтэн багш, магистрант, докторантууд оролцлоо.
Салбар хуралдаанд нийт 88 илтгэл ирснээс, Эрдмийн зөвлөлийн гишүүдийн тавьсан онооны дагуу шилдэг 28 илтгэлийг шалгаруулан, эхний 20 илтгэлийг аман, дараагийн 8 илтгэлийг ханын хэлбэрээр хэлэлцүүллээ.
Эрдмийн чуулган – 67 Сувилахуйн салбар хуралдааны нэгдсэн хэлэлцүүлгийн дараа (1) Тусламж үйлчилгээ, боловсрол, суурь судалгааны хэсэг болон (2) Эрүүл мэнд, анагаах ухааны түүхэн судалгааны хэсэг гэсэн 2 салбартайгаар зохион байгууллаа.
Нэгдсэн хуралдааны зочин илтгэгчээр дараах судлаачид өөрсдийн судалгааны ажлын үр дүнгээс танилцууллаа:
БНСУ-ын Ионсей Их сургуулийн Вонжу сургууль, дэд профессор Jihea Choi (PhD, RN, CPNP-PC) “EXPLAINABLE PREDICTION OF KOREAN WOMEN’S ATTITUDES TOWARD WATCHING ‘MUKBANG’ DIGITAL CONTENTS”
БНСУ-ын Ажоу Их сургуулийн Сувилахуйн сургууль, гүйцэтгэх захирал, Dongkyun Lee (RN, MBA, Ph.D. Candidate) “СУВИЛАХУЙН БОЛОВСРОЛ ДАХЬ ПРАКТИК СУРГАЛТЫН ЭЛЕКТРОН СУВИЛАХУЙН БҮРТГЭЛИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭЭ”
АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль, АУ-ы доктор Д.Батлхам “БҮСЭЛХИЙ НУРУУНЫ ӨВӨРМӨЦ БУС АРХАГ ӨВДӨЛТИЙН ҮЕД ИЛРЭХ БИОМЕХАНИКИЙН ӨӨРЧЛӨЛТ, ХӨДӨЛГӨӨН ЗАСЛЫН ҮР ДҮН”
АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль, АУ-ы доктор Г.Оргилбаяр “МОНГОЛЧУУДЫН ТАРХИНЫ ДОРГИЛТЫГ ДОМНОН ЗАСАХ АРГА УХААН”
Д.Тангад (угсаатны зүйч, соёл судлалын ухааны доктор, дэд профессор) “МОНГОЛЧУУДЫН ДОМ ЗАСАЛ: АНАГААХ ЭРДЭМ, АЧ ХОЛБОГДОЛ”
Аман илтгэлийн төрөлд Тусламж үйлчилгээ, боловсрол, суурь судалгааны салбараас
ТЭРГҮҮН байранд С.Булганчимэг нарын “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хийсэн хөдөлмөр засал эмчилгээний үр нөлөө: эмнэлзүйн тохиолдол”,
ДЭД байранд Н.Зууннаст нарын “Уурхайн ажилчдын нойрны чанар ба түүнд нөлөөлж буй хүчин зүйлс”,
ГУТГААР байранд Х.Байгаль нарын “Тархины саажилттай хүүхдүүдэд хөдөлгөөн заслын үйлчилгээг явуулын хөдөлгөөн засалч эцэг эхийн дэмжлэгтэйгээр үзүүлсэн туршлага” илтгэл шалгарч, Өргөмжлөл, Захирлын нэрэмжит шагналын эзэд боллоо.
Аман илтгэлийн төрөлд Эрүүл мэнд, анагаах ухааны түүхийн салбараас
ТЭРГҮҮН байранд А.Ган-Эрдэнэ нарын “БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах салбарын үндэсний боловсон хүчин бэлтгэх бодлого (1925-1929)”,
ДЭД байранд Ү.Мөнхдагва нарын “Сувилагчид үнэн сонины хэвлэлд (1946-1990 он)”,
ГУТГААР байранд Б.Буяндэлгэр нарын “Гар угаалтын түүхэн хөгжлийг тодруулах нь” илтгэл шалгарч, Өргөмжлөл, Захирлын нэрэмжит шагналын эзэд боллоо.
Ханын илтгэлийн төрөлд Т.Энхжаргал нарын “Архины хамааралтай эрэгтэйчүүдийн нойрны чанарыг судалсан дүн” нэгдүгээр байр, С.Туяа нарын “Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн боловсрол” олон улсын туршлага илтгэл 2 дугаар байрыг эзэллээ.
Хуралдааны үйл ажиллагааг ивээн тэтгэж хамтран ажилласан Khastalst шүдний эмнэлэг, Сочигел эмнэлэг, МЭИК, MONFA, Энхийг цацруулагч гэр бүлийн шүдний эмнэлэг, Sinocare, Омбол ХХК, D’ODNO шүдний эмнэлгийн хамт олонд баярласнаа илэрхийлье.
Дараа жилийн Эрдмийн баяртаа судалгааны богц дүүрэн, амжилт бүтээл ихтэй эргэн уулзахын ерөөлийг тавья. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.












