“ЭРДМИЙН ЧУУЛГАН -67” АНАГААХ УХААНЫ САЛБАР ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Эрдмийн чуулган-67” АУ-ны салбар хуралдааныг Монгол-Япон эмнэлэг, АШУҮИС-ийн Төв эмнэлэгтэй хамтран зохион байгууллаа.

АШУҮИС-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл болох “Ген, эд, эс, үүдэл эсийн молекул генетикийн судалгаа”, “Өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээний өндөр технологи”-ийг нэвтрүүлэх зорилго тавин энэ жил дотоодын сэтгүүлд 250 гаруй, олон улсын сэтгүүлд 150, үүнээс Scopus Web of sciences бүртгэлтэй сэтгүүлд 66 өгүүлэл, бүтээл хэвлүүлсэн амжилттай байна.

Эрдэмтэн судлаачдын ирүүлсэн бүтээлүүд нь нотолгоонд суурилсан, эмнэлзүйн ховор тохиолдлуудыг оношилж, эмчилсэн зэрэг чанар чансаа, шинэлэг байдал нь мэргэжлийн ур чадвар жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг батлан харуулж байна.

Энэ удаагийн эрдмийн чуулганд эмнэлзүйн чиглэлээр: судалгааны илтгэл 100, эмнэлзүйн тохиолдол 79 нийт 179 бүтээл ирүүлсэнээс ШУТГ, эрдмийн чуулган зохион байгуулах комисс, Эрдмийн зөвлөлийн гишүүд шат дараалан шүүн тунгааж аман илтгэл 12, эмнэлзүйн тохиолдол 13-ыг шалгаруулан, хэлэлцүүлж шилдэг судлаачдаа тодруулан, шагнал гардуулж байна.

Зочин илтгэлээр :

Д. Уранчимэг (АШУҮИС, АУС-ийн Нүд судлалын тэнхимийн профессор , МАУА гишүүн, академич, АШУ-доктор) НҮД СУДЛАЛЫН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ОРЧИН ҮЕИЙН ИННОВАЦИ, ЧИГ ХАНДЛАГА

Б.Болдгив ( МУИС, ШУС-ийн биологийн тэнхим, экологийн профессор)

Э/МЕТА/ПАН/ГОЛО -ГЕНОМИК: ЭКОЛОГИ, ЭВОЛЮЦИЙН БИОЛОГИ ДАХЬ ПАРАДИГМИЙН ШИЛЖИЛТ тус тус сэдэвт илтгэл танилцуулав.

Судалгааны аман ба ханан илтгэлийн хурлын даргаар :

АУ-доктор М.Адилсайхан, АУ-ны доктор Х.Амартүвшин АШУ-ны доктор , профессор О.Баатархүү, АУ-ны доктор , профессор Д.Ичинноров, МАУА гишүүн, академич, АШУ-доктор Д.Уранчимэг, АУ-ны доктор , дэд профессор Д. Зориг АУ-ны доктор , профессор Д.Зулгэрэл , МУ-ны гавьяат эмч, АУ-ны доктор , дэд профессор Г.Мэндсайхан, АУ-ны доктор , профессор Г.Эрдэнэтуяа, АУ-ны доктор , профессор А.Товуудорж, АУ-ны доктор , профессор Мягмарцэрэн, АУ-ны доктор , профессор Жаргалхүү, АУ-ны доктор , профессор нар ажиллав.

Судалгааны тэргүүн байр: Э.Жаргалхүү (АШУҮИС, АУС чих хамар хоолойн судлалын тэнхим) ДУНГИЙН ГАЖИГ ХӨГЖИЛ, / МОНДИНИ ХАМ ШИНЖ/-ТЭЙ ХҮНД ГЕНИЙН МУТАЦИЙГ ТОГТООСОН ҮР ДҮН

Судалгааны дэд байр: О.Гансувд (АШУҮИС, Монгол-Японы эмнэлэг Эпилепсийн төв ) ЭПИЛЕПСИЙН МЭС ЗАСЛЫН ӨМНӨХ БЭЛТГЭЛД УРТ ХУГАЦААНЫ ВИДЕО ХЯНАЛТАД ТАРХИНЫ ЦАХИЛГААН БИЧЛЭГИЙГ НЭВТРҮҮЛСЭН ҮР ДҮН

Судалгааны гутгаар байр: Л. Амарзаяа (АШУҮИС, АУС эх барих, эмэгтэйчүүдийн судлалын тэнхим, Юнимед Интернейшл эмнэлэг, Үр шилжүүлэн суулгах төв ) ҮР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮН, ТҮҮНД НӨЛӨӨЛӨХ ЗАРИМ ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ СУДАЛСАН НЬ:

Эмнэлзүйн тохиолдол тэргүүн байр: Л.Нямдулам (АШУҮИС, Монгол-Японы эмнэлэг , чих хамар хоолойн мэс заслын тасаг ) ТӨВӨНХ , ЗАЛГИУРЫН КАПОШИ САРКОМА

Эмнэлзүйн тохиолдол дэд байр: Д.Өлзий /АШУҮИС, АУС, Хүүхдийн анагаахын тэнхим/ PEUTZ-JEGHERS ХАМ ШИНЖТЭЙ ХҮҮХДИЙН НАРИЙН ГЭДСЭН ДЭХ УРГАЦАГИЙГ ЭНТЕРОСКОПИЙН АРГААР ЭМЧИЛСЭН ТОХИОЛДОЛ

Эмнэлзүйн тохиолдол гутгаар байр: Л.Амарзаяа /АШУҮИС, АУС, Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн докторант/ МОРРИСЫН ХАМШИНЖ БУЮУ АНДРОГЕНД БҮРЭН МЭДРЭГ БУС ХАМШИНЖ, ДАЙВРЫН ЦИСТАДЕНОМА ХАВСАРСАН ХОВОР ТОХИОЛДОЛ

АУС-ын захиралын нэрэмжит шагналаар :О.Амгаланхүү /АШУҮИС, АУС, Гэмтэл согог судлалын тэнхим/ ШАГАЙ ТАХИЛЗУУР ХООРОНДЫН УРД ХОЛБООСЫГ АНАТОМИЙН БОЛОН АНАТОМИЙН БУС МЭС ЗАСЛЫН АРГААР СЭРГЭЭСЭН ҮР ДҮН

МЯЭ-ийн захиралын нэрэмжит шагналаар: Н.Дэмчигмаа /АШУҮИС, АУС, Ревматологийн тэнхим/ АНТИСИНТЕТАЗА ХАМШИНЖ БОЛОН РЕВМАТОЙД АРТРИТ ХАВСАРСАН ТОХИОЛДЛЫГ ОНОШИЛСОН ЭМНЭЛЗҮЙН ТОХИОЛДОЛ

АШУҮИС-ийн төв эмнэлгийн захиралын нэрэмжит шагналаар: О.Баярсайхан (АШУҮИС, АУС хоол боловсруулах судлалын тэнхим) OLYMPUSx1 ДУРАНГИЙН NBI МАГНИФИКАЦИ ТЕХНОЛОГИЙГ ХОСЛУУЛАН АШИГЛАЖ, БҮДҮҮН ШУЛУУН ГЭДЭСНИЙ АДЕНОМА УРГАЦАГИЙН BROWN SLITS ШИНЖИЙН АЧ ХОЛБОГДЛЫГ СУДЛАХ НЬ :

тус тус илтгэлүүд шалгарчээ.

Эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагааг зохион байгуулсан эрдэмтэн, багш нар, хамтран ажиллаж буй ивээн тэтгэгч бүх байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, ирэх жилүүдээ илүү олон амжилт бүтээлийг хамтдаа бүтээх болно гэдэгт итгэл төгс байна.