Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэж, ажил үүргээ гүйцэтгэхдээ хууль, дүрэм, журмаар тогтоосон ёс зүйн хэм хэмжээг биелүүлэх зорилгоор Монгол Улсын Ёс зүйн хорооны гишүүн, АШУҮИС-ийн Захиргаа хүний нөөцийн газар, Төгсөлтийн өмнөх сургалтын бодлого зохицуулалтын газар, АШУҮИС-ийн Ёс зүйн дэд хороотой хамтран “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт ээлжит сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтыг 2025 оны 03 дугаар сарын 26-28-ны өдрүүд, 04 дүгээр сарын 03-04-ний өдрүүдэд АШУҮИС-ийн багш, МУ-ын Ёс зүйн хорооны гишүүн АУ-ны доктор, дэд профессор М.Цэрэнбат, АШУҮИС-д шинээр ажилд орсон багш нар, Анагаах ухааны сургуулийн багш нар, МАУОУС-ийн багш нар, Монгол анагаах ухааны төв эмнэлгийн эмч сувилагч нар, Захиргааны газар, нэгжийн арга зүйч мэргэжилтэн, Ерөнхий боловсролын ахлах сургуулийн нийт багш ажилтан, албан хаагчид, Дорноговь аймаг дахь Анагаах ухааны сургуулийн нийт багш ажилтан, албан хаагчид, ёс зүйн дэд хорооны гишүүд оролцон амжилттай зохион байгууллаа.
Сургалтаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль түүний хэрэгжилт, ёс зүйн дэд хороо, үйл ажиллагааны чиглэл, ёс зүйн дэд хороо үйл ажиллагаандаа баримтлах дүрэм журмууд, гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх нь дэд сэдвүүдийн хүрээнд танилцуулж, хэлэлцүүлэг явуулав.
Хамтран ажилласан Монгол улсын Ёс зүйн хорооны гишүүнд талархал илэрхийлье.












