АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Физик, Мэдээлэл зүйн тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг, 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд, Эрүүл мэндийн мэдээлэл зүйч, Эмнэлгийн тоног төхөөрөмж ашиглалтын техникч, Био-Анагаах судлаач ангийн оюутнууд илтгэлээ хэлэлцүүллээ. Нийт 20 бүтээл ирүүлснээс эхний шатанд шилдэг 10 илтгэлийг шалгаруулж үндсэн хуралдаанд хэлэлцүүлэв.
Тэргүүн байр – “Power BI ашиглан эрүүл мэндийн зарим статистик өгөгдлийг интерактив байдлаар дүрслэх нь” сэдвээр ЭММЗ-ийн IV дамжааны оюутан С. Нандинболор, удирдагч багш Т. Ахыт
Дэд байр – “Дулааны үйлчлэлийн нөлөөг HepG2 шугаман эсэд үнэлсэн дүн” сэдвээр Био-Анагаахын V дамжааны оюутан Н. Маралгуа, удирдагч багш нар М. Номундарь, Ц. Алтансүх
Гутгаар байр – “Гемодиализ эмчилгээний тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй байдлын үнэлгээ” сэдвээр ЭТТА-ийн III дамжааны оюутан Б. Мөнхсүлд, удирдагч багш У. Нямдаваа нар шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.
Эхний шатанд шалгарсан 10 илтгэлд батламж гардууллаа.
Эрдэм шинжилгээний бага хурлын шүүгчээр Физик, Мэдээлэл зүйн тэнхимийн багш Ч.Галбадрах, У.Нямдаваа, Б.Уранбилэг нар ажиллаа.
Нийт оюутан, багш нартаа цаашидын эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье.
