“СУДЛААЧ ОЮУТАН-2025” ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Судлаач Оюутан-2025” олон улсын оюутны эрдэм шинжилгээний хуралд Англи, Америк, Япон, Индонез, Тайван, Орос, Хятад, Тайланд зэрэг 8 орны 14 оюутан зочин илтгэгчээр оролцлоо.

Үндэсний хэмжээнд Эмнэлзүйн анагаах ухаан, Био-Анагаах ухаан, Уламжлалт анагаах ухаан, Нийгмийн эрүүл мэнд, Нүүр ам судлал, Эм зүй, Сувилахуй зэрэг 7 салбар хуралдаанд АШУҮИС, МУИС, ЭЗШУИС, Этүгэн, Дархан-Уул дахь салбар АУС, Их засаг их сургууль, Оточ Манрамба их сургуулиудын 2099 судлаач оюутны 349 бүтээл хуралдаанд ирүүллээ.

“Судлаач оюутан-2025” олон улсын оюутны эрдэм шинжилгээний 7 салбар хуралдааны 48 илтгэлийг нэгдсэн хурлаар хэлэлцүүлэн шилдэг аман илтгэл, шилдэг ханын илтгэл, шилдэг судлаач оюутныг шалгарууллаа.

Аман илтгэлийн шагналт байранд

1-р байр А.Амина, Б.Оюунцэцэг, А.Сувданчимэг, Ш.Мөнх-Од, Б.Цэлмэг “Аманд уусдаг ялтас эмийн хэлбэр бэлтгэх технологи”

2-р байр М.Хонгорзул, Б.Бэрцэцэг, Г.Билгүүндарь, Д.Намуун, Ч.Өнөрцэцэг “Усанд агуулагдаж буй фторидын агууламж ба хүн амын шүдний өвчлөлийн байдалд тулгуурлан шүдний ОО-ны зөв хэрэглээг судлах”

3-р байр М.Сугармаа, М.Сэргэлэн, Д.Болормаа, Д.Намуун, Ч.Өнөрцэцэг нарын “Улаанбаатар хотын ус дамжуулах шугам хоолойн зэв болон хүний эрүүл мэндийн байдал”

Тусгай байр Х.Гүнболор, С.Халиун, Э.Насантогтох нарын “Хүүхдийн цочмог лимфобласт лейкемийн амьдрах чадварыг таамаглах загварчлал хөгжүүлэх нь мета анализт системчилсэн тойм”

Ханын илтгэлийн шагналт байранд

1-р байр Ү.Мөнхтуяа, Г.Магван-Эрдэнэ, Б.Долгорсүрэн “Эмийн жор бичээч ухаалаг систем”

2-р байр Б.Ирмүүн, Г.Хулан, А.Энхжин, Э.Пүрэвжав, Б.Анун, Ц.Солонго, М.Цэлмэг, Г.Номинзул, Д.Оюунсүрэн, З.Хишигсүрэн “ Агаарын бохирдол, темпратурын өөрчлөлт нь амиа хорлолтын тохиолдолд үзүүлэх нөлөө” системчилсэн тойм ба мета анализд хийгдсэн мета анализ ба шүхэр тойм

3-р байр Т.Маралмаа, Д.Энх-Итгэл, Э.Анужин, Л.Номин-Эрдэнэ, Б.Лувсанлхүндэв нарын “Олон нийтийн сүлжээнд нөлөөлөгчдийн нийтэлсэн хоол зүйн талаарх зарим мэдээллийн баталгаат байдлыг судалсан дүн”

Тусгай байр М.Бадмаараг, Г.Марал-Эрдэнэ, Ж.Мөнхтуул, Р.Оюунтөгс, Ж.Дэлгэрцэцэг нарын “Дэлгэмэл рентген зурагт байнгын шүдний сурвалжийн суваг эмчлэгдсэн байдлыг үнэлсэн дүн”

Шилдэг судлаач оюутан

АШУҮИС-ийн АУС-ийн 608-р хэсгийн оюутан Б.Ирмүүн шалгарлаа.

Оюутан залуусын дунд 4 дэхь жилдээ зохион байгуулж буй олон улсын эрдэм шинжилгээний хурал жилээс жилд өргөжин, гадаад, дотоодын их дээд сургуулиудын оюутан залуусын эрдмийн өрсөлдөөн нэмэгдэж, бүтээлийн чанар, илтгэх ур чадвар сайжирч байна.

“Судлаач оюутан-2025” олон улсын оюутны эрдэм шинжилгээний хуралд бүтээлээ ирүүлсэн эрдэмтэн багш, судлаач оюутнууддаа болон хамтран ажилласан байгууллагуудад гүн талархал илэрхийлье.

Эрдэмтэн багш, судлаач оюутан залуусынхаа эрдмийн их үйлсэд өндөр амжилт хүсье.