АШУҮИС-н АУС-ийн Чих Хамар Хоолойн тэнхим, Чих Хамар Хоолойн ENT оюутны клубээс зохион байгуулж буй МУ-ын Хүний Гавьяат эмч АШУ-ны доктор, профессор Батын Эрдэнэчулууны нэрэмжит Чих Хамар Хоолой судлалын анхдугаар олимпиад-2025 амжилттай зохион байгуулагдлаа.
Чих хамар хоолойн хичээлийг судалж буй 3-6 дамжааны оюутнуудын дунд болсон олимпиадад 25 багийн нийт 75 оюутан өөрсдийн эрдэм мэдлэг, хичээл зүтгэлээр 3 шатанд амжилттай өрсөлдлөө.



