“НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ НЬ “ сургалт хэлэлцүүлгийг АШУҮИС-ийн эмнэлэг хариуцсан проректор, АШУ-ны доктор, профессор Д.Цэрэндавга нээж үг хэллээ.
Сургалт хэлэлцүүлэгт АШУҮИС-ийн харьяа Монгол Японы эмнэлэг, АШУҮИС-ийн төв эмнэлэг, НАСТЭ, МАУТЭ, Дорноговь салбар анагаах ухааны сургууль, Дархан салбар Анагаах ухааны сургууль, болон бусад эмнэлгийн нийгмийн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн, удирдлагууд оролцлоо.
Тус сургалт хэлэлцүүлгээр “Нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухаан, ДЭМБ-ийн тэргүүлэх чиглэл” сэдвээр НЭМС-ийн захирал, АУ-ны доктор, профессор Д.Даваалхам,
“Их сургуулийн эмнэлгүүдэд үзүүлж буй нийгмийн эрүүл мэндийн тусламж, өнөөгийн байдал” сэдвээр АШУҮИС-ийн МЯЭ-ийн эмнэлзүй эрхэлсэн дэд захирал АУ-ны доктор, дэд профессор М.Наранпүрэв,
“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагын бүтэц, хүний нөөц” сэдвээр НЭМС-ийн Эрүүл мэндийн бодлогын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор Л.Мөнх-эрдэнэ,
“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцуудыг их сургуулийн эмнэлгийн тогтолцоонд үр дүнтэй нэвтрүүлэх нь” сэдвээр НЭМ-ийн магистр, НЭМ-ийн мэргэжилтэн Б.Энхтуяа
“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтэд анхаарах зүйл” сэдвээр СУ-ын магистр, ЭМДЕГ-ын зөвлөх А.Мөнхжаргал нар илтгэл тавьж, “Их сургуулийн эмнэлгийн тогтолцоо дах нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх боломжуудын талаар харилцан санал солилцлоо.




