Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Эрдмийн Зөвлөлийн хуралдаан 2025 оны 03 сарын 20-ны өдөр зохион байгуулагдлаа.
Эрдмийн зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар анагаах ухааны доктор О.Эрдэнэзаяагийн удирдаж, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Шинжлэх ухаан технологийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Яс устгагч эсийн дохио дамжилтанд Алтан гагнуурын биологийн идэвхт бодис салидрозидийн үзүүлэх нөлөө” сэдэвт ахисан түвшний төслийн тайланг амжилттай хэлэлцэн эцсийн тайланг хүлээлгэн өгөхийг төслийн удирдагчид үүрэг болголоо.




