АШУҮИС-ийн удирдлагууд сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, салбар сургуулийн багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлэх, их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр Говь-Алтай аймаг дахь Салбар анагаах ухааны сургуулийн багш, ажилтнуудтай уулзалт хэлэлцүүлгийг 2025 оны 03 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Салбар сургуульд хэрэгжүүлж буй бакалаврын болон дэд бакалаврын сургалтын хөтөлбөрүүдийн чанарын баталгаажуулалтыг хангах, эрдмийн зэрэгтэй багшийн тоог нэмэгдүүлэх, багш нарыг судалгааны тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, эрдэм шинжилгээний бүтээлийг олон улсын сэтгүүлд хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар сургуулийн эмнэлгийн хүний нөөцийг бэлтгэх, төлөвлөлт хийх чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлж ажиллахаар тогтлоо.
Салбар сургуулийн хамт олондоо ажлын амжилт хүсье.

