МАНАЙ ОЮУТНУУД ОЛОН УЛСЫН МЭС ЗАСЛЫН ОЛИМПИАДАД ШИЛДЭГ 10 БАГТ ШАЛГАРЛАА

Оросын Холбооны Улсын Эрхүү мужийн Эрхүүгийн Анагаах Ухааны Их Сургуулиас зохион байгуулж буй “Ф.Г.Углова-ын нэрэмжит Олон Улсын Мэс Заслын Олимпиад”-д 10 оюутны бүрэлдэхүүнтэй MNUMS баг нь 50 багаас шилдэг 10 багт шалгарч амжилттай оролцлоо. Тус олимпиад нь Business card, theoretical (онолын асуулт), waiting area (эмнэлзүйн тохиолдол), хурдан зангилаа, мэдээгүйжүүлэг, бөөр шилжүүлэн суулгах, дуран, зүрх, хэвлий, бичил мэс засал гэсэн 10 төрлөөр 2025.02.13-2025.02.16-ний хооронд зохион байгуулагдлаа. Бусад орноос туршлага солилцох дугуй ширээний ярилцлага болсон ба энэхүү ярилцлагын үеэр Мэс заслын тэнхимийн болон клубийн үйл ажиллагааг танилцуулав. Waiting area(эмнэлзүйн тохиолдол) төрөлд 5-р дамжааны

оюутан Э.Агиймаа, Г.Эрдэмтөгс, А.Батцэцэг нар 2-р байр эзэллээ. АУС-н Мэс заслын тэнхимийн ахлах багш АУ-ы доктор Б.Батсайхан, АУ-ы магистр С.Тамир нар бөөр шилжүүлэн суулгах болон дурангийн мэс заслын төрөлд зочин шүүгчээр ажиллаа. Мөн Ректор Щербатых Андрей Викторович багийн хамт олонд 14-21 хоног Эрхүүгийн Анагаах Ухааны Сургууль дээр хүссэн мэргэжлээрээ дадлага хийх батламжийг гардуулж өгөв.