АВСТРАЛИ УЛСЫН NEWCASTLE ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨЛ АШУҮИС-Д АЖИЛЛАЛАА

Австрали улсын Newcastle их сургуулийн Эх барих, сувилахуйн сургуулийн багш Mathieu Figeys 2025 оны 02 дугаар сарын 17-ноос 21-ний өдрүүдэд АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан проректор Ц.Билэгтсайхан болон холбогдох газар, нэгжийн удирдлагуудтай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтаар оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, их өгөгдлийн боловсруулалт хийх, холбогдох мэргэжилтнүүдийг бэлтгэх, CAJMS сэтгүүлийн редакцийн зөвлөлд гадны профессоруудыг урьж ажиллуулахаар тохиролцлоо.

АШУҮИС-ийн төгсөлтийн сургалтад суралцаж буй оюутан, багш, судлаач нарт зориулан “Systematic Reviews, the JBI approach, and Knowledge Translation in Policy” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.