БНСУ-ИЙН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГ, ХЬЮАНДАЙ ЭМНЭЛГҮҮДЭД МАНАЙ ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУД ЭМНЭЛЗҮЙН ДАДЛАГА ХИЙНЭ

АШУҮИС-ийн төлөөлөл 2025 оны 02 сарын 22-ноос 26-ны өдрүүдэд БНСУ-ын Чунгнам Их сургууль болон Чунг-Анг Их сургуулийн Анагаах ухааны сургууль, Их сургуулиудын эмнэлгүүдэд айлчлан, албан уулзалт хийлээ.

АШУҮИС-ийн ректор, профессор Б.Дамдиндорж, Чунгнам Их сургуулийн ерөнхийлөгч Jeong Kyoum Kim-тэй албан уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уг айлчлалын үеэр АШУҮИС-ийн АУС болон БНСУ-ын Чунгнам Их суругуулийн Анагаах ухааны сургууль хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулснаар хоёр их сургуулиуд хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, багш, оюутан солилцооны хөтөлбөр, хамтарсан хурал семинар зохион байгуулах зэрэг өргөн цар хүрээтэй ажлууд хийхээр харилцан тохиролцлоо.

Түүнчлэн Чунг-Анг Их сургуулийн Анагаах ухааны сургууль, Хьюандай эмнэлгийн удирдлагуудтай уулзаж багш, оюутан солилцооны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, эмнэлзүйн дадлага хийхээр боллоо.