ОХУ-ЫН ЭРХҮҮГИЙН АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

АШУҮИС-ийн Төв эмнэлгийн захирал Х.Амартүвшин, Мэс заслын зөвлөх эмч О.Сэргэлэн, Мэс заслын тасгийн эрхлэгч Б.Батсайхан нар 2025 оны 02 сарын 09-11-ний өдрүүдэд Эрхүүгийн Анагаах ухааны их сургууль болон харьяа эмнэлэг, Мужийн эмнэлэг, Хүүхдийн “Ивано-Матренинскаяа” эмнэлэг, их сургуулийн бааз “Линия Жизни” эмнэлгүүдийн удирдлага, төлөөлөлтэй албан уулзалт хийн, цаашдын хамтын ажиллагааг дотоод шүүрэл, чихрийн шижингийн хүндрэл, хөхний мэс засал, урологи, идээт үрэвслийн мэс заслын чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнийг солилцож ажиллахаар харилцан санал тохиролцлоо.