АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Төв Эмнэлгийн Нүүр Амны Гажиг Заслын тасаг, БНСУ-ын Ёнсэй Их Сургуулийн Эмнэлгийн Нүүр Амны Гажиг Заслын тасагтай хамтран Нүүр амны гажиг заслын эмнэл зүйн ажиглалтын хөтөлбөр (Orthodontic clinical observation education program)-ийг эхлүүллээ.
Энэхүү хөтөлбөр нь жил бүр үргэжлэх ба энэ жилийн эхний хөтөлбөрт НАГЗ-ын тасгийн 9 резидент эмч, координатор багшийн хамт хамрагдаж тус тасгийн профессорын лекц, энгийн болон дижитал лабораторуудтай танилцан хамгийн сүүлийн үед хэрэглэгдэж буй багаж материал, оношилгооны аргууд, 6 секторын 30 гаруй үзлэгийн хэсэгт өдөр тутмын үзлэг, зөвлөгөө, эмчилгээ хийж буй үйл явц болон шүд, эрүү нүүр ба гавал нүүрний төрөлхийн гажгийн үед хийгдэж буй эмчилгээний зарчим, төрөл, өвөрмөц техникүүдтэй танилцан хөтөлбөрийг амжилттай дүүргээд ирлээ.
