ЯПОНЫ НҮҮР АМНЫ ЭРҮҮЛ АХУЙЧ КИДО МИДОРИ НАСС-ИЙН НҮҮР АМНЫ ЭРҮҮЛ АХУЙН АНГИЙН ОЮУТНУУДАД СУРГАЛТ, ЛЕКЦ ОРЛОО

АШУҮИС-ийн НАСС-ийн Нүүр амны эрүүл ахуйн тэнхимийн хамт олон Нүүр амны эрүүл ахуйн ангийн гурван дамжааны нийт оюутнуудад сар бүр “Эргэх холбоо” уулзалт зохион байгуулж байна. Эргэх холбоо цуврал уулзалтад мэргэжлийн Нүүр амны эрүүл ахуйч нарыг урьж, тэдний ажлын туршлага, мэргэжлийн онцлог, сайхан талын талаар оюутнуудад халуун дулаан яриаг өрнүүлснээр оюутнууд нэмэлт мэдээлэл авах, урам зоригтой болох, мэргэжлээрээ бахархах зэрэг олон давуу тал гарч байна. Энэ удаагийн уулзалтад Япон улсын Кагава мужийн Нүүр амны эрүүл ахуйн холбооны зөвлөх, Setouchi General College-ын Нүүр амны эрүүл ахуйн тэнхимийн эрхлэгч Кидо Мидори багшийг урьж сургалт уулзалтыг зохион байгууллаа. Багш нүүр амны эрүүл ахуйч мэргэжилтэн өөрийн насны байдлаас хамаарч ямар ямар үүрэг гүйцэтгэвэл зохимжтой байх, тус мэргэжлийн мөн чанар ба үүрэг, өөрийн ажлын туршлага, Япон улсын нүүр амны эрүүл ахуйн тусламж үйлчилгээний сайн туршлагын талаарх олон сонирхолтой сэдвээр Нүүр амны эрүүл ахуйн ангийн оюутнуудад хандаж яриа өрнүүллээ.