Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Оюутны хөгжил, удирдлагын газраас жил болгон зохион байгуулдаг олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурал нь энэ жил “СУДЛААЧ ОЮУТАН 2025” нэртэйгээр зохион байгуулагдана. Тус хурал нь 2 үе шаттайгаар 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулна.
Хамрах хүрээ: Анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж буй их, дээд сургуулийн оюутнуудыг оролцуулан салбар хуралдааныг улсын хэмжээнд, нэгдсэн хуралдааныг олон улсын хэмжээнд зохион байгуулна.
Ерөнхий зохион байгуулагч:
АШУҮИС-ийн Оюутны хөгжил, удирдлагын газар, Бүрэлдэхүүн, Салбар сургуулиуд, АШУҮИС-ийн Оюутны холбоо, Оюутны эрдэм шинжилгээний нийгэмлэг, Монгол дахь Азийн анагаахын оюутнуудын холбоо
Хэзээ:
Салбар хуралдаан: 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 08:30-13:00 цаг
Нэгдсэн хуралдаан 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 13:30-18:00 цаг



