“ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ”-ИЙН ХҮСЭЛТ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ

2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын “ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ”-ийн хүсэлтийг Google form-р хүлээн авна.

Өмнө зээлд хамрагдаж байсан бол мэргэжил харгалзахгүй, шинээр буюу анх удаа хамрагдах бол Засгийн газрын 2023 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан Дээд боловсролын тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэлээр суралцдаг оюутан байх ёстой.

Тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлүүд:

Бакалаврын хөтөлбөр:

Био-Анагаах судлаач

Нийгмийн эрүүл мэнд судлаач

Эрүүл мэндийн нийгмийн ажилтан

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй

Эх барихуй

Мэдээлэл технологи

Дэд бакалаврын хөтөлбөр:

Лабораторийн техникч

Дүрс оношилгооны техникч

Эмнэлгийн тоног төхөөрөмж, угсралт ашиглалтын техникч

Нүүр амны эрүүл ахуйч

Эм найруулагч

Доорх GOOGLE FORM-оор хүсэлтээ илгээнэ үү. /Зөвхөн оюутны мэйлээрээ нэвтэрч бөглөнө/

https://docs.google.com/…/1PT4FYUvZkJy131G_7CWH…/edit

Анх удаа хамрагдахад бүрдүүлэх материал:

1. Иргэний үнэмлэхийн хуулбар

2. Зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдөл

3. Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн эх хувь

4. Ирээдүйн зорилго тодорхойлох эссэ /зээлд хамрагдсанаар нийгэмд үзүүлэх хувь нэмэр, тухайн мэргэжлээр суралцсанаар ямар үр дүнд хүрэх талаарх/

Дээрх материалыг бүрдүүлэн Оюутан хөгжил удирдлагын газарт /236 тоот/ хүлээлгэн өгнө.