Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн олон улсын их сургуульд АШУҮИС-ийн 2-р курсын оюутан Н.Батсайхан, О.Хүслэн, Б.Энгүүн нар нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцэж, 100 хувийн тэтгэлэгтэйгээр Хүний их эмч мэргэжлээр суралцах боллоо.
Тэтгэлэгт тэнцсэн оюутнуудыг АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж болон удирдлагууд хүлээн авч уулзаж, төрөлх их сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж, эрдэм оюуныг дээдлэн, амжилттай суралцаж, эх орныхоо эрүүл мэндийн салбарт хувь нэмэр оруулах чадварлаг мэргэжилтэн болохыг захиж, баяр хүргэлээ.
Япон улсад суралцахаар болсон оюутнууддаа халуун баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.


