АШУҮИС-ийн Монгол Япон эмнэлэг дээр хэрэгжиж буй ЖАЙКА олон улсын байгууллагын төслийн хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнийг чадавхижуулах, сургалтын чанарыг сайжруулах чиглэлээр “Үндсэн мэргэшлийн эмчийн сургалтын тогтолцоо” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уулзалт хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр, Жайка Монгол дах төлөөлөгчийн газрын дарга Мияни Кэнсүкэ, АШУҮИС-ийн ректор, АУ-ны доктор, профессор Б.Дамдиндорж, KRC төслийн дэд удирдагч Або Хироши, KRC төслийн зөвлөх Ирахара Минорү нар болон Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, АШУҮИС-ийн төлөөллүүд төгсөлтийн дараах сургалтын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал болон Япон улсын анагаах ухааны их сургуулиудын төгсөлтийн дараах сургалтын тогтолцооны талаар илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг хийлээ.
Төгсөлтийн дараах сургалтын тогтолцоо буюу үндсэн мэргэжлийн эмч бэлтгэх сургалтын чанарыг сайжруулах, сургалтын хөтөлбөрийг олон улсын стандартад нийцүүлэх, эмнэлзүйн сургагч багш нарыг бэлдэх, сургалтын менежмент зохион байгуулалтын талаар хэлэлцсэн өндөр ач холбогдолтой юм.
Уг ажлыг дэмжиж хамтран ажилласан ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газарт талархал илэрхийлэе.




