Төрийн өмчийн 6 их сургуулийн дунд байгуулсан судалгаа, инновац, хамтын ажиллагааны гэрээнд тусгагдсан 11 ажлын эхний ажил болох Олон улсын SCOPUS мэдээллийн санд нэрийн баталгаажуулалт хийх (profile refinement) тухай уулзалт 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр боллоо.
Уг уулзалтад АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан проректор, дэд профессор Ц.Билэгтсайхан, МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, профессор С.Гомбобаатар, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологи эрхэлсэн проректор, профессор Д.Цолмонбаатар, МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, профессор Б.Хоролдагва, ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал, дэд профессор Э.Төмөртогтох, СУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор, профессор Ж.Эрхэмтөгс, Монголын Номын Сангуудын Консерциумын удирдах зөвлөлийн дарга Л.Гантулга нар оролцов.
Мөн түүнчлэн энэхүү уулзалтаар хамтын ажиллагааны гэрээний хүрээнд тусгагдсан дараагийн зорилтот ажлууд болох салбар дундын хамтарсан төсөл хэрэгжүүлэх, Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах талаар хэлэлцэв.

