АШУҮИС-ИЙН ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХ САЛБАР АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬ ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГТЭЙ БОЛНО

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн санаачилгаар АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дах салбар анагаах ухааны сургуульд 50 ортой их сургуулийн эмнэлэг баригдахаар боллоо.

УИХ-ын даргын хөдөө орон нутагт ажиллах ажлын хэсэгт АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж ажиллан, Говь-Алтай аймгийн засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга, удирдлагууд, аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзаж их сургуулийн эмнэлгийн тогтолцооны талаар санал солилцож, Говь-Алтай аймгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр танилцуулга хийж, мэдээлэл өглөө.