АШУҮИС-ИЙН РЕКТОРЫН НЭРЭМЖИТ СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДАЖ БАЙНА

АШУҮИС нь 2022 оноос хойш магистр (танхим), докторын 90 орчим суралцагсдад Захирлын нэрэмжит судалгааны тэтгэлэг олгоод байна. Энэхүү тэтгэлэг нь төгсөлтийн сургалтын суралцагсдын судалгааны ажлыг дэмжих, эрдэм шинжилгээний бүтээлийн чанарыг нэмэгдүүлэх зорилготой.

Тэтгэлэгийн хэмжээ: Магистрантад 3 хүртэл сая төгрөг, докторантад 5 хүртэл сая төгрөг бэлэн бусаар олгоно.

Тэтгэлгийн журамтай https://drive.google.com/…/1fYrvqSzEqS_yUKRB-omO…/view танилцана уу.

Тэтгэлэг хүсэгчид тавигдах шаардлага:

1.АШУҮИС-ийн магистр, докторын сургалтад хөтөлбөрийн төлөвлөгөөний дагуу 2-с дээш улирал, 10-с дээш багц цагийн хичээлийг 3.4 ба түүнээс дээш голч дүнтэй суралцсан Монгол Улсын иргэн байх.

2.АШУҮИС-ийн Төгсөлтийн сургалтын үйл ажиллагааг зохицуулах журмын дагуу өөрийн судалгааны ажлын сэдэв, арга аргачлалыг батлуулж, ёс зүйн зөвшөөрөл авсан, судалгааны ажлаа идэвхтэй хийж буй суралцагч байх.

3.Суралцагч нь сургууль, тэнхим, хөтөлбөр хооронд шилжиж байгаагүй, жилийн чөлөө аваагүй байх.

4.Судалгааг АШУҮИС-ийн судалгааны хүрээлэн, лаборатор, эмнэлгийг түшиглэн гүйцэтгэх.

5.Суралцагчийн харьяалах тэнхим эсвэл профессорын баг тэтгэлэгт хамрагдахыг дэмжсэн байх.

6.АШУҮИС-ийн дүрэм, журам зөрчиж, сануулга авч байгаагүй байх.

Бүрдүүлэх материал: Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч нь дараах материалыг бүрдүүлэн Төгсөлтийн сургалтын бодлого зохицуулалтын газарт хүргэнэ.

Үүнд:

1. Тэтгэлэг хүсэгчийн анкет (загварыг http://gp.mnums.edu.mn/…/%D0%90%D0%BD%D0%BA%D0%B5%D1%82… татаж авна уу)

2. Иргэний үнэмлэхний хуулбар

3. Голч дүнгийн тодорхойлолт

4. Удирдагч багшийн тодорхойлолт

5. Судалгааны ажлын танилцуулга (Судалгааны ажлын шинэлэг тал, ач холбогдол, явц зэргийг дэлгэрэнгүй тусгаж 1000 үгэнд багтааж бичнэ)

6. Харьяалах тэнхим ба профессорын багийн дэмжсэн тодорхойлолт

7. АШУҮИС-ийн хүрээлэнгийн захирал эсвэл лабораторийн эрхлэгчийн албан бичиг

8. Хөндлөнгийн хянан магадлагаа хийгддэг олон улсын мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэхийг зөвшөөрсөн албан бичиг

Материал хүлээн авах хугацаа: 2025.02.05-2025.03.01

Сонгон шалгаруулалтын дүнг 4 дүгээр сарын 2-дах долоо хоногт зарлана.