ОРОН НУТГИЙН ЭМЧ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ “ХҮҮХДЭД ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ЭМГЭГҮҮД БА ЭРЭМБЭЛЭН АНГИЛАЛТ, ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монголын хүүхдийн анагаахын академи, АШУҮИС-ийн АУС-ийн Хүүхдийн анагаахын тэнхим нарын хамтарсан “Хүүхдэд зонхилон тохилдох эмгэгүүд ба эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Сургалт 2025 оны 1 сарын 23-25-ны өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгуудын Эрүүл мэндийн газар зохион байгуулагдсан ба БОЭТ, сум, өрх, багийн 211 хүүхдийн ба ерөнхий мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдав.

Энэхүү сургалтад “Өсвөр үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээ”, “Витамин Д, Кальци фосфорын солилцооны эмгэгүүд”, “Хүүхдийн уушгины хатгалгаа, үүсгэгчийн эсрэг эмчилгээ” сэдвүүдээр АШУҮИС-ийн АУС-ийн Хүүхдийн анагаахын тэнхмийн эрхлэгч, АУ-ны доктор, профессор. Г. Эрдэнэтуяа, “Хүүхдэд зонхилон тохиолдох харшлын эмгэгийн эмчилгээний асуудал”, “Эрэмблэн ангилалт яаралтай тусламжийн анхаарал татсан асуудлууд” сэдвүүдээр АШУҮИС-ийн АУС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн ахлах багш, АУ-ны доктор П. Хэрлэн, “Хэвлийн өвдөлтөөр илэрдэг хоол боловсруулах замын эмгэгүүд” сэдвээр АШУҮИС-ийн АУС-ийн Хүүхдийн анагаахын тэнхмийн багш, АУ-ны доктор Д. Өлзий нар лекц уншлаа.