НҮҮР АМНЫ ГАЖИГ ЗАСЛЫН УЛСЫН 8-Р ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АШУҮИС, НАСС-ийн Нүүр Амны Гажиг Заслын тэнхим, Orthodontics Student Club-ээс хамтран зохион байгуулдаг “Нүүр Амны Гажиг Заслын Улсын VIII Олимпиад” 2025 оны 01-р сарын 16, 17-нд амжилттай зохион байгуулагдсан ба тус олипиадад АШУҮИС, Ач АУИС, Этүгэн их сургуулийн оюутнууд амжилттай оролцов.

Олимпиад 3 үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд эхний шатанд нийт 30 гаруй оюутан онолын мэдлэг чадвараа сорьсон бол 2, 3-р шатанд онолын шатанд өндөр оноо авсан эхний 10 оюутан оролцлоо.

1- р байр: АШУҮИС, НАСС-ийн 6-р дамжааны оюутан А.Буян-Ундрах (Өргөмжлөл, 100000төгрөг, ROCS брендийн 100000 төгрөгийн гарын бэлэг, Ai Dent брендийн 100000 төгрөгийн бэлгийн карт)

2- 2-р байр: АШУҮИС, НАСС-ийн 6-р дамжааны оюутан Б.Номин (Өргөмжлөл, 75000төгрөг, ROCS брендийн 100000 төгрөгийн гарын бэлэг, Ai Dent брендийн 100000 төгрөгийн бэлгийн карт)

3- 3-р байр: АШУҮИС, НАСС-ийн 5-р дамжааны оюутан Б.Оюунсүрэн (Өргөмжлөл, 50000төгрөг, ROCS брендийн 100000 төгрөгийн гарын бэлэг, Ai Dent брендийн 100000 төгрөгийн бэлгийн карт)

Шилдэг 10 оюутанд АШУҮИС-ийн НАСС, Ач Анагаах Ухааны Сургуулийн оюутнууд шалгарсан бөгөөд тус бүрт Rocs брендийн гарын бэлэг, Ai Dent брендийн гарын бэлэг гардууллаа.

Ивээн тэтгэгчээр: НАСС, НАГЗ тэнхим, ROCS Mongolia, AiDent оролцлоо.

“Нүүр Амны Гажиг Заслын Улсын VIII Олимпиад”-д оролцсон бүх оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.