ЗҮҮН ФИНЛАНДЫН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн (АШУҮИС) Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль (НЭМС) нь Финланд улсын Зүүн Финландын Их Сургуультай хамтран Европын холбооны санхүүжилттэйгээр “Erasmus+ global mobility” төслийг 2023-2026 оны хооронд хамтран хэрэгжүүлж байна.

Уг төслийн хүрээнд АШУҮИС-ийн НЭМС-ийн “Эрүүл мэндийн эдийн засаг” бакалаврын хөтөлбөрт суралцаж буй 1 оюутан, НЭМ-ийн чиглэлээр бакалавр/магистрантурын хөтөлбөрт суралцаж буй 1 оюутан /нийт 2 оюутан/ 3 сарын хугацаатайгаар Финланд улсын Зүүн Финландын Их Сургуульд суралцах боломжтой. Оюутан солилцооны хөтөлбөр нь 2025 оны намрын улиралд эхэлнэ.

Багш солилцооны хөтөлбөрийн хүрээнд НЭМС-ийн болон Зүүн Финландын Их Сургууль тус бүр 2 багш харилцан солилцож, богино хугацаагаар төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн сургалтын оюутнуудад хичээл заалгах юм.

Зүүн Финландын Их Сургуулийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг сургуулийн албан ёсны веб хуудас (https://www.uef.fi/ )-аас авах боломжтой.

Төслийн санаачлагч:

● Д.Жавхланбаяр, PhD, MPH, Зүүн Финландын Их Сургуулийн эрүүл мэндийн бодлого болон эрүүл мэндийн эдийн засгийн багш, дэд профессор.

● Б.Энхжаргал, PhD, MPH, Зүүн Финландын Их Сургуулийн “JACARDI” олон улсын төслийн менежер.

Оюутанд тавигдах шаардлага:

1. АШУҮИС-ийн НЭМС-ийн “Эрүүл мэндийн эдийн засаг” бакалаврын хөтөлбөрт 2-оос дээш улирал идэвхитэй суралцаж буй бакалаврын оюутан, мөн НЭМ чиглэлээр 2-оос дээш улирал идэвхитэй суралцаж буй магистрантур, докторантурын оюутан байх

2. Сурлагын голч дүн 3.0 болон түүнээс дээш байх

3. Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх.

Бүрдүүлэх материал /англи хэл дээр/:

1. Намтар /CV/

2. Дүнгийн хуулбар, голч дүн /баталгаажуулсан тамга, гарын үсэгтэй/

3. Өргөдөл

4. Сургуулийн тодорхойлолт

5. Англи хэлний онооны батламж

6. Магистрант, докторант оюутнуудын хувьд эрдэм шинжилгээний бүтээл, өгүүлэл, магистрын зэрэг хамгаалах судалгааны ажлын төлөвлөгөө /заавал бүрдүүлэх шаардлагагүй боловч хэрэв хавсаргавал давуу тал болно.

Тэтгэлэг: Хөтөлбөрийн хүрээнд сонгон шалгаруулалтад тэнцсэн оюутнууд дараах тэтгэлэгт хамрагдана:

● Хоёр улсын хооронд зорчих замын зардал

● Сар бүр 900 еврогийн мөнгөн тэтгэлэг (нийт 3 сар)

● Зүүн Финландын Их Сургуульд суралцах хугацааны сургалтын төлбөр

● Виз болон оюутан солилцооны явцад гарсан зарим зардал.

Оюутан солилцооны хөтөлбөрт оролцох хүсэлтэй оюутнууд нь бүрдүүлсэн материалаа нэг багц PDF файл болгон davaalkham@mnums.edu.mn хаягаар илгээнэ үү.

Материал хүлээн авах хугацаа: 2025 оны 02сарын 10 өдрийн 18.00 цаг хүртэл

Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль