“ХАМТЫН АЖИЛЛАГААНД СУУРИЛСАН ХӨРӨНГИЙН МЕНЕЖМЕНТ -2025” УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Хамтын ажиллагаанд суурилсан хөрөнгийн менежмент -2025” уулзалтад Их сургуулиудын хөрөнгийн менежментийн төвийн захирал Б.Баатарзориг, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж, Боловсролын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Э.Адьяасүрэн, ИСХМТөвийн Их, дээд сургуулиудын хөрөнгийн менежментийн төв ТӨҮГ ерөнхий менежер Б.Отгонбаяр болон мэргэжилтнүүд, АШУҮИС-ийн санхүү эрхэлсэн проректор С.Нансалмаа, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Соёл урлагийн их сургууль, Монгол Улсын Консерватори, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан проректорууд, дотуур байр, номын сангийн удирдлагууд, албаны холбогдох хүмүүс оролцлоо.

Уулзалтаар Боловсролын салбарын шинэчлэлд Хөрөнгийн менежментийн оролцоо, тулгамдаж буй асуудал – шийдлийг тодорхойлох, сайн туршлагыг нэвтрүүлэх, хүний эрхэд ээлтэй дотуур байр, номын сангийн шинэчлэлийн чиглэлээр хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, туршлага солилцон АШУҮИС-ийн зүүн хотхонд байрлах Монгол-Японы эмнэлэг, МАУТЭ, МАУОУС, АУС-ийн Ур чадварын төв, ЭМШУТНомын сан, 1200 оюутны байрны үйл ажиллагаа , хөрөнгийн ашиглалт, менежменттэй танилцлаа.