Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дэргэдэх 66 дах “ЭВТ ХӨГЖИЛ СПОРТ “ клуб нээлтээ хийлээ.
“ЭВТ ХӨГЖИЛ” спорт клуб нь Волейболын спортыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, их сургуулийнхаа нэр хүндийг цаг ямагт өндөрт өргөж, эрдэм ухаан, эерэг сэтгэл, эрч хүч, эв нэгдлийг эрхэмлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийт хүмүүнлэгийн үйлсэд идэвхтэй оролцох зорилготой юм.
“ЭВТ ХӨГЖИЛ” спорт клубийн дасгалжуулагчаар спортын мастер, БС-ын доктор Х.Цэрэнвандан, зөвлөх дасгалжуулагч багшаар МУГД Б.Уранчимэг нарын удирдлага дор хичээллэж байна.
“ЭВТ ХӨГЖИЛ СПОРТ КЛУБ “ –ийн баг тамирчдаас Монгол улсын дээд лигт дараах тамирчид тоглож байна.
2022 оны төгсөгч, багийн ахлагч Д.Шинэсаран НЭМС ЭНАГУРЭ БАГ,
2022 оны төгсөгч Ц.Анармаа МАУОУС, ХӨВСГӨЛ ЭРЧИМ БАГ,
2024 оны спортын шилдэг төгсөгч, багийн ахлагч Н. Урангоо ЭЗС, МИНТОНЕТТ ГОВЬ БАГ,
У.Анужин АУС, Ховд ижил алтай, ТОРГУУД БАГ,
Э. Анударь АУС, UB PHOENIX БАГ,
С.Ариунжаргал НЭМС, МИНТОНЕТТ ГОВЬ БАГ,
Э.Хулан АУС, ЭНАГУРЭ БАГ дээрх багуудад амжилттай тоглож сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж байна.
Монголын волейболын дээд лигт тоглож байгаа “ЭВТ ХӨГЖИЛ СПОРТ КЛУБ“–ийн Х.Цэрэнвандан дасгалжуулагчтай У.Анужин, Г.Баттөгс тамирчиддаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.

